Дуунаас болж гурван жил унтаж чадахгүй байгаа гэнэ
2013-02-17

1953 онд зохиосон цонхоор харагдах бяцхан муурын тухай дуу британийн тэтгэврийн эмээ Сюзан Рутийг унтуулахаа больжээ. Энэ эмэгтэй тухайн үедээ британи болон америкийн чартыг тэргүүлж байсан хүүхэд насны тухай дууг сонсон, бүр гурван жил унтаж чадахгүй  байна. Дууны ая шөнө ч  Рутийн чихэнд сонсогддог ажээ. “Би энэ дууг гурван жилийн өмнөөс сонсож эхлэсэн, үүнээс хойш дуу миний чихэнд байнга сонсогдох болсон юм. Заримдаа  маш чанга сонсогдож, би нөхрийнхөө юу хэлж  байгааг ч сонсож чаддаггүй” гэж Сюзан Рутийн хэлснийг “Телеграф” сонинд дурджээ. Бусад дуу, түүний дотор Их Британийн сүлд дуулал ч түрүүнд нь байнга сонсогддог байсан  хэмээн сургуулийн цэвэрлэгчээр ажиллаж байсан 63 настай Рут ярьдаг байна. Эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаа ч,  хараахан үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Ингэхдээ эм бэлдмэл ууж, сонсголын тусгай аппарат  хэрэглэж байсан бөгөөд  сонсголын аппарат хэрэглэснээр улиг болсон аяыг шувууны жиргээ юмуу өөр ямар нэг хөгжимөөр шахан зайлуулахаар оролдож байжээ. Мэдрэлийн эмч нар  ийм эмгэгийг хөгжмийн хий үзэгдэл хэмээн тодорхойлж, үүнийг  чих шуугих өвчний нэг хэлбэр гэж үздэг байна. Ийм өвчинтэй хүмүүс  бодит дуу чимээг өөрсдийнхөө  л сонссон тэр дуу чимээнээс ялгахдаа муу байдаг байна. Британийн насанд хүрэгсдийн 10% нь ийм өвчинтэй, харин хүн амын 1%-д нь дуу чимээний хий үзэгдэл сэтгэл санааг нь сүрхий түгшээдэг ажээ.  Британийн чих шуугих өвчнийг судлах нгийгэмлэг дээрх тоо баримтыг дурдсан байна. “Оазис” хамтлагийн ахлагч нарын нэг Ноэл Галлахер мөн л хөгжмийн хий үзэгдэл буюу тодруулбал рок эвлүүлэгт шаналдгаа саяхан хүлээн зөвшөөрчээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин