Шинийн наймны ном хурна
2013-02-18

“Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн Шинийн наймны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай билээ. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдийн лам, хуваргууд хамтран могой жилийн засал, шинийн наймны буян хишгийн даллага авахуулж, ном хурах юм. “АСА” циркт 15.00 цагаас эхлэх уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгахаар сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах ажээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
8n bish 9n shude sarny lit hereglej sur tengert baigaa saraa ajiglaj med
2013-02-18
TANGAD LAM:
Tangadaar hurj aigaa nomiig oilgohgui dagan baysah ni suseg ish munhral.
2013-02-18