Хишиг буян түм живаагаар үрждэг өдөр
2013-02-18

Тийн ялгуусан хэмээх “Усан могой” жилийн Шинийн наймны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож буй. Шинийн найман, 15-нд үйлдсэн буян түм, живаагаар үрждэг хэмээн сүсэгтэн олон Гандан хийдээр зочилж, ирж буй жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгах ном тарни уншуулж, залбирал үйлдэн сэтгэлээ ариусгаж ирсэн юм. Тиймээс өнөөдөр сүсэгтэн олон эрүүл мэнд, амь насаа даатгаж, амжилт бүтээлээ бататгаж нас буян арвижуулахад тустай хэмээн орон хийдийг зориж, ном уншуулж заслаа хийлгэж байна. Гадаа жавар тачигнасан хүйтэн байсан ч Гандантэгчилэн хийд засал номоо хийлгэхийг зорьсон олны хөлд дарагдан хөлд хөдөлгөөн ихтэй байлаа. Засал хийлгэх  номоо бичүүлдэг цонхнуудад  маш урт дараалал үүссэн хэдий ч сүсэгтэн олон хүйтнийг үл ажран дугаарлан зогсох аж. Ном хурж байгаа дуганууд болон Жанрайсаг бурханд мөргөж, залбирдаг сүмд хүний хөл гишгэх зайгүй  байв. Сайн сайхныг хүсч залбирдаг энэ өдөр сүсэгтэн олон залбирал үйлдэж байх үеэр Жанрайсаг бурханд өргөсөн мөнгийг хулгайлсан нэг согтуу хүн хийдийн лам нарт хөөгдөөд гарсан юм. Буян номын газраас хулгай хийхийг завдсан түүнийг сүсэгтэн олон буруушаахын зэрэгцээ дор бүрдээ цүнх, халаасаа шалгаж байгаа харагдсан. Монгол дээл гутлаараа гоёсон бяцхан жаалууд ээж аавынхаа хамтаар чин сэтгэлээсээ бурханд итгэн залбирч байгаа нь энэ өдрийн шигтгээ байлаа. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
dulmaa:
gandan hidiinh n heden huvalz hurtel buruu udur zolguulj,buruu udur aildaj zasal gej baahan mungu avah yum
2013-03-12
TSENDEE:
malnuud-tai sanal 1 bn
2013-02-20
ai medehgviee susegton olnii hishig buyn bish gadan hiidiin ashig orlogo l tum bymaar urjij baigaa bailgvi dee..
2013-02-20
ingej hazgai dardag kadar ih boljee zuragiinhaa zohiomjiig harj kadarlah deer shuudee zurag bolgonoo hazgai daraad bval yu boloh ve zuragchidaa
2013-02-19
ddd:
За Христийн гөлөгггнүүд шээс нь гоожих нь ээ. Та нар тэр Солонгосчуудынхаа хонь болж явахаас ичихгүй байана уу
2013-02-19
Малнууд:
Монголчуудыг ингэж мухар сүсэглэж явхад хужаанууд цөмийн бөмбөг хийцэн байгаа.Удахгуй хаяна даа яана даа...Монголчууд
2013-02-18
sarny liteer bol 1 udruur turuulj yavaa 15 gedeg ni 16 bolchihson baih yum shu de sarnyhaa helber dursiig haraarai unuudur 9n
2013-02-18