С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар үүрэг өгчээ
2013-02-19

Бусдын гарт  учир битүүлгээр амь насаа алдсан УИХ-ын гишүүн асан  С.Зоригийн  үхэлд буруутган АНУ-аас хоёр монгол хүнийг баривчилсан гэх мэдээлэл сүүлийн үед зарим сайтаар цацагдаж эхэлсэн юм.  Харин албаны эх сурвалж эл мэдээллийг няцаасан.

Уг нь Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан   өнгөрөгч 2011 оны гуравдугаар сарын 28-ны өдөр  уг хэргийг  сэргээн шалгаж эхэлсэн юм. С.Зоригийн  амь насыг бүрэлгэсэн гэх 830143 тоот дугаартай хавтаст  хэргийн шалгах явцын  талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хоёр жилийн хугацаанд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт холбогдуулан АНУ-аас хоёр хүнийг баривчилсан зүйл байхгүй. Хэргийг шалгаж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Өнгөрсөн хугацаанд эл хэрэгт холбогдуулан прокуороос “Ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинжийн  “Улаанбаатар-Токиогийн чиглэлийн нислэгээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг үйлдсэн н.Бат гэж хүн ниссэн” гэх мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсантай холбогдуулан мэдүүлэг авсан боловч нотлогдоогүй юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав    С.Зоригийн амь насыг хохироосон, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг болон Улсын мөрдөн байцаах газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаж хэргийн явц байдалтай танилцаж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.

Ерөнхий прокурорын зүгээс ажлын хэсэгт хандан  хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахиц үр дүн муу, байгааг анхааруулж цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулах үүрэг өгчээ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
ssss:
arvan heden jiliin daraa yaj oloh gesn yum be
2013-05-09
зочин:
ардчилалынхан илрүүлэхгүй шүүдээ битгий ясы нь өндөлзүүлээд бай ум маани бадми хум
2013-04-28
ama:
Eeljit songuul duhsonii shinj bolov uu. Humuusiin anhaarliig tatah gesen sanaa l baih. Duu ne, naiz nar ne tomrood, toriin magnaid baihad ilrehgui baigaa yum chine umnoh humuusiin bichsen unen gesen ug l dee. Ug ne husvel unen baidal ne olni nuden deer baigaa ch yum shig. Tsagiin ayasaa gej neg iim l bolj dee.
2013-02-21
ээлжит шоу хийж байна:
зоригийн хэргийн ажлын хэсэг гэж нөхөд арваад жил худлаа ярьж төсвийн мөнгөөр баахан шээж баалаа.одоо өөрсдийг нь шалгах хэрэгтэй.энэ хэрэг илрэх цаг хугацаа хангалттай өнгөрлөө.тоглоом тоотой нь дээр.
2013-02-20
1111:
жүжиг тавихаа болио, наад хүнээ тайван нойрсуул.ядаж хүн чанар үлдсэн бол та нар шоугаа зогсоо
2013-02-20
ggg:
Yamar udaan shalgah yum be.Moron ch uul n medne geedl baisan odoo tag chig boljee...Haana baidag yum boldoo zailuul
2013-02-20
Хэргийг илрүүлэх биш баллуурдах ажиллагаа яваад байна даа.
2013-02-20
Cccc:
Heden jil snalgah um onigoonyyd
2013-02-19