110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудын хэргийг сэргээлээ
2013-02-19

Монгол Улсын стратегийн ордод багтсан Улааны холимог металлын ордыг ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн орлогч захирал БНХАУ-ын иргэн Юү Лей, Жань Жи Фү, Ван Фу Жүн нарын 10 гаруй хүнийг УМБГ-аас  эрүүгийн хэрэгт татан шалгаж байсан юм.

Тэднийг  Монголд  110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн ч хяналтын шатанд уг хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан. Тэгвэл нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдын өнөөдөр  өгч буй мэдээллээр уг хэргийг  хууль хяналтын байгууллагаас сэргээн шалгаж эхэлжээ.

Уг хэрэгт дээрх хятадуудаас гадна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга ӨМӨЗО-ны иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж болон Дорнод аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ч холбогдоод буй аж.

Тус компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Улаан, Мухар, Хоолойн тал-1, Улаан нуур-4, Баяндун сумын нутагт Хоолойн тал-1 гэсэн хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмших тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газраас авсан.

Мухарын орд нь цайрынх, Улаан нуур-4 нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол, үлдсэн орд нь холимог металлынх байгаа нь Ашигт малтмалын газрын санд бүртгэлтэй байна. “Шинь шинь”-ийнхэн Улааны ордод 247А гэх ашиглалтын тусгай  зөвшөөрлөө 1997 оны тавдугаар сарын 20-нд  авчээ.

Гэвч 2009 онд УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль баталж, энэ хуулийн үйлчлэлийн дагуу дээрх 247А дугаартай лицензийг АМГ-ын бүртгэлээс хассан юм. Улмаар ЦЭГаас 247А зөвшөөрөл хүчингүй болсон тухай “Шинь шинь”-ийн удирдлагад удаа дараа мэдэгдсэн ч шаардлагыг биелүүлээгүй аж. Тус компанийн эрх мэдэлнүүд  дээрх  орд газруудыг  ашиглахдаа  хууль зөрчиж манай улсад  их хэмжээний хохирол учруулаад байгаа юм.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
hi:
eruugiin hergiig hergsehgui bolgood baidag prokororuudaa ehleed shalgaacheeee
2013-02-20
umkhii hujaa
2013-02-20
MAN-ii buh darga nariig ih hurlaas zailuulj hiisen hahuuli luivariinh n herguudeer n shorond horioch ted chine bugd tolgoi daraalan eruugiin gemt heregtnuud bolsniig Mongolchuud niiteeree meddeg!
2013-02-20
Ийм хэргийг хэн гээч эрхэм хэрэгсэхгүй болгосон юм бэ?????
2013-02-20
Badamdamding shalgaach!!!!!!!!
2013-02-20
MAN-ii buh darga nariig ih hurlaas zailuulj hiisen hahuuli luivariinh n herguudeer n shorond horioch ted chine bugd tolgoi daraalan eruugiin gemt heregtnuud bolsniig Mongolchuud niiteeree meddeg!
зочин:
үнэн юм уу. Хэдэн хужаагаар тоглоод амьтны анхаарлыг өөр тийш эргүүлээд өнгөрөх юм биш биз. Хахууль олигтой өгөөгүй хужаа байх аа. Тийм л эхнээс нь шалгаж дуусахаа яасийм.
2013-02-19
Энэ хэрэг чинь яахаараа 110 тэрбүм төгрөгийн хохиролтой болчихдог юм бэ? Улсын төсөв ч юм уу? Банкинаас гаргасан бэлэн мөнгө авсан угаасан юм алга байхад хий худал тоо хэлээд хятадуудыг олон зуун тэрбүмийн өрөнд оруулаад байх юм. Наадуулыг чинь өмөөрөх газар байдаг байх шүү. Тодорхой сайн биччихээд сүржигнэж байл даа.
2013-02-19
umkhii hujaa
Pooh:
Yun N.Enkhbayar naadakh chin akul bnashd
2013-02-19
Ugn Ulaani ord mongol komanii medliih baisan daanch ter luuivarchin Badamdamdiin gedeg nuhur luivardaad hyataduudad asar ih munguur zarsan gedeg shuu
2013-02-19
Naad hujaanuudiig Ashigt maltmaliin gazriihan bugd hamgaaldag bugd hahuul avsiishdee ter Dashdarjaa gedeg nuhuriig sain shalagmaar bgaam daaa huulihaan
2013-02-19
maya:
hujaa geltgui hurungiig ni huraaj ger buleer ni tsaash ni haruul
2013-02-19
Шоронд хий:
Хужаа нарыг цаазаар аваач хамт хэрэг хийсэн монгол дарга нарыг ч шоронд хий
2013-02-19
hahuul avaad chemeegui bolchihgui bol davarsan hujaa nart caaz ogoh heregtei
2013-02-19