Хөрөнгө орлогын мэдүүлгээ 99,93 хувь нь бүртгүүлжээ
2013-02-19

Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор гаргах ёстой. Энэ сарын 15-ны өдрийн урьдчилсан байдлаар бүртгэгдсэн 47800 гаруй мэдүүлэг гаргагчдын 99,93 хувь нь мэдүүлгээ хуульд заасан хугацаанд /цаасан хэлбэр/ бүртгүүлсэн, 0,07 хувь нь мэдүүлгээ гаргаагүй байна. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 111 байгууллагын мэдүүлгийн бүрдүүлэлтийн тайлан мэдээг мэдүүлгийг гаргуулан авч дууссан хугацаанаас хойш 14 хоногийн дотор гаргуулан нэгтгэж, дүн мэдээг танилцуулах ёстой. Энэ дүн мэдээгээр хугацаа хожимдуулж мэдүүлсэн, мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан албан тушаалтнуудын нэрс, тоо тодорхой болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин