"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" үзэсгэлэн тун удахгүй гарна
2013-02-20

"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр Монголын Уран Зургийн галерейд гарах гэж байна. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хаант түүхтэй монголчууд" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах юм. Үзэсгэлэнд Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Дундад ази дах “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зургууд зэргийг дэлгэнэ. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин
мнх:
Элбэгээг үргэлжлүүлж хаьяа,дараа нь болох л санаа
2013-02-21
zyyd bish baigaasai.
2013-02-21
С. О--Ю--У--Н----Ерөнхийлөгч болвол ямар вэ
2013-02-20
мнх:
Элбэгээг үргэлжлүүлж хаьяа,дараа нь болох л санаа