Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгохоор болов
2013-02-20

Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлснийг нотолсон холбогдох бичиг баримтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцлоо.

 Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаар захирамжаар иргэн Лувсанжамц овогтой Дэмбэрэлдуламд олгосон 0253646 тоот гэрчилгээ, иргэн Балдан овогтой Шатарт олгосон 0142795 тоот гэрчилгээ, Дүгэрсүрэн овогтой Нямдоржийн 0065521 тоот гэрчилгээ юм. Мөн Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлснийг нотолсон холбогдох бичиг баримтыг үндэслэн газар эзэмших эрхийн  бичгийг хүчингүй болголоо. Үүнд, 2009 оны 10 угаар сарын 08-ны өдрийн 294 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Түмэнжаргал овогтой Пүрэвжавд олгосон 0288666 тоот гэрчилгээ, иргэн Хөхөө овогтой Сүрэнжавд олгосон 3012045 тоот гэрчилгээ, Лувсанцэрэн овогтой Нэргүйд олгосон 3012046 тоот гэрчилгээнүүд Эдгээр  хүчингүй болгосон гэрчилгээг нөхөн олгох ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастерын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба зохион байгуулахаар болов.

У.Хаш

Shuud.mn
Сонин хачин
ha:
shaanadaa.bichih ymgui bna uu.setguulch naraa ajilluulj chadahgui erhlegchee halaach
2013-02-22