Нийслэлийн ундны усны нөөц 2030 онд бүрэн дуусна
2013-02-21

Нийслэлчүүд 2030 унд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байна. Учир нь, улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шоо мерт усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Энэ нь одоогийн байгаа нөөцийг байж болох бүрэн хэмжээгээр нь ашиглаж байна гэсэн үг. Тиймээс ундны усны хомсдолд орохгүйн тулд шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байна. Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр яаж усны шинэ эх үүсвэртэй болох талаараа хамгийн их анхаарах нь чухал болоод байгаа аж. Тэрчлэн одоо хэрэглэж байгаа усны хэрэглээ дэндүү үрэлгэн байгаа учраас хаа хаанаа усаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж байгаа асуудал бол саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх явдал. Гэтэл нийслэлчүүдийг бүх л шат, салбарт нь саарал ус ашигладаг болгоё гэхээр хөрөнгө мөнгөний эх үүсвэрээс гадна техник, технологийн удаан хугацааны шат дараатай шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ энэ оноос эхлэн үйлдвэрлэл болон уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь ихээхэн дэвшилттэй үзэгдэл. Одоо журмаа боловсруулах шаардлагатай гэнэ. Өөр нэг онцлох зүйл гэвэл нийслэлчүүдийг ундны цэвэр усаар хангахад голлох үүрэгтэй ажилладаг байгууллага бол Ус суваг ашиглалтын газар. Гэтэл тус байгууллага нэг литр усыг зургаан төгрөгний зардлаар олборлодог хэрнээ хэрэглэгчдээс литр тутамд нэг хүртлэх  төгрөгний төлбөр авдаг нь тус байгууллагыг алдагдалд оруулахаас гадна иргэдийн усаа хэмнэж хэрэглэх сэтгэлгээг бууруулж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ус чандмань эрдэнэ, бас Нийслэлийн ундны усны нөөц эрс багасч байгаа учраас хаа хаанаа хэмнэх сэтгэлтэй байх шаардлага тулгарч байна уу даа гэлтэй. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
өөө:
банкны зээл ч дуусдаг ус ч дуусдаг, бүх юм зэрэг дуусах юм байна дөө.
2013-02-22
оооо:
гэр хороололд 1 литр ус 1 төгрөг, орон сууцанд 0,25 төгрөгийн үнэтэй
2013-02-21
yamar yumaa soliorood bgaa gar ve. usnii une ihenkh ornuudiig bodvol unetei baidagiin. us chandmana erdene. uuniig unetei bolgovol bid bugd yakhiin aan. kharin ch busad khotuudtai kharitsuulbal baga kheregleetei shu! 70 khuvi n ger khoroolol uchiraas. bichih yum oldokhguy demiirch baikhiin. argaguy l shine khun yum shig bn.
2013-02-21
ashdiin belgees amnii beleg dandaa l usgui bno ene ter geed har amlaj bdagaa bolioch delhiin us duusna gej yu bdag yum bas teged delhiin 3nii 2 ni us biz dee
2013-02-21
bas:
usnii asuudal altnaas unetei shuu, saaral us ashiglaj bno, ucnii une asar baga uchir saaral ucnii tuxai demii yarj bgaa um shig bolood bna
2013-02-21
bi geologch hun hezee ch Ulaanbaatarin us 2030 ond duusahgui tomchuudiin ailgaj baigaad mongo salgah arga ni yum. Barilga baiguulamj iheer barigadj usni goldiral,ursgal oorchilogdson ni unen todorhoi sudalgaa hiisenii undsen deer eniig heleh yostoi
2013-02-21