Начин цолтонд хүндэтгэл үзүүлнэ
2011-11-09

Жил бүр уламжлагдан болсоор ирсэн улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан тавдахь удаагаа болох гэж байна. Барилдаан 11 дүгээр сарын 12-ны 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглоно. Энэ жилийн барилдааныг 20 жилийнх нь ой тохиож буй Шихихутуг хууль зүйн дээд сургууль МҮБХ-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Shuud.mn
Сонин хачин