Гудамжинд тамхины иш хаявал, 1500 рублиэр торгоно
2013-02-26

Москвад хаа тааралдсан газартаа тамхины иш хаявал, танд илүүдээ гарсан 1500 рубль байгаа бил үү гэдгийг бодоорой.  Нийслэлийн засгийн газар өөрийн тогтоолд засвар оруулж,  ийм зөрчил гаргавал  бүтэн  хагас мянган рублиэр торгож байхаар тогтжээ.  Харин хэрвээ хогийн савны гадна унасан тамхины ишнээс болж гал гарсан бол, торгууль 5 мянган рубль хүртэл нэмэгдэж, дээр нь учируулсан хохирлыг нөхөн төлөх нь бүрнээ лавтай. Ер нь эрх баригчид галын аюулгүй байдлыг хангах үүднээс шийтгэлийг чангатгахаар шийдсэн байна. Зөвхөн тамхины иш болон унтараагаагүй шүдэнз хаяхад төдийгүй, зөвшөөрөлгүй газарт задгай гал асаавал торгууль ногдуулах болж байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Оросууд ер нь их зөв ажиллаж байна, согтуу жолооч нартай хийж байгаа тэмцлийг нь дэмжсэн
2013-02-26
Тамхичдад зориулсан хогийн савны дэргэд тамхиа татаад үлдэгдлээ саванд нь хий, бусад газар хаявал торго,машины цонхоор хаявал өөрийг нь машинаас нь авч хая
2013-02-26
Manaid neg udaagiin hyamdhan unsnii sav zarah heregtei bn..
2013-02-26
Тамхичдад зориулсан хогийн савны дэргэд тамхиа татаад үлдэгдлээ саванд нь хий, бусад газар хаявал торго,машины цонхоор хаявал өөрийг нь машинаас нь авч хая