Бүлэг хулгайчдыг илрүүлэн саатуулжээ
2013-02-26

Булган аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд банк, ломбард, дэлгүүрээс эд зүйл хулгайлдаг бүлэг гэмт этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 15-16 өдөрт шилжих шөнө Булган аймгийн Булган сумын V багийн нутагт байрлах ломбарданд хулгай орсон хэргийг шалгаж байхдаа бүлэг гэмт этгээдийн хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Номгон тосгонд оршин суудаг Н, Б, Х нар нь  хамтарч тус аймгийн Цагаан толгой, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дэлгүүр болон Орхон аймгийн Хүнсний дэлгүүр, ломбардаас электрон бараа, алт, үнэт эдлэл, архи, гутал хувцас, тамхи, гоо сайхны бараа зэрэг эд зүйл хулгайлж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан аж. Мөн гэмт этгээдүүд Сэлэнгэ аймгийн Баянхараат, Булган аймгийн Дашинчилэн сумын банкинд хууль бусаар нэвтрэн орсон зэрэг арав гаруйн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоон мөрдөн шалгаж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
neriig ni zurgiig ni gargahad yadag yum be. zarim site neriig bichsen bna lee,
2013-02-27
Даш:
За хулгайчдыг бол цаазалсан ч багадна шүү.
2013-02-27
Зочин:
Энэ муу жижиг гарын хулгайчууд ч яахав Том гарын бүлэглэлүүдийг илрүүлж чадаж байгаа юу. Чадаж байвал сайн л байна.
2013-02-27