Түргэн хоол элгийг гепатит шиг балладаг
2013-02-27

Нэг сарын турш  түргэн хоол идэх нь  элэгний үйл ажиллагааг  халдварт шар өвчин шиг  л  алдагдуулдаг. Шарсан төмс нь ийм хоолны хамгийн аюултай нь аж. Америкийн  телевизийн нэг нэвтрүүлэг явуулдаг доктор Ордо ийм дүгнэлт хийснийг Globalscience сайтад мэдээлсэн байна. “Төмсийг тосонд шарж, их давс хийдгийг бид мэднэ, гэвч мөн энэ төмсөнд бас сахар нэмдэгийг мэдддэг хүн цөөхөн. Энд сахар ямар хэрэгтэй юм бэ? Чухамхүү сахарын хүчээр хэрчсэн төмс нь идмээр дур хүрэх алтлаг шар өнгөтэй болдог байна. Шарсан сонгино, тахианы элэг нь мөн маш муу шингэдэг.  Тухайлбал хансан их хэмжээний тос нь элэг өөхлөхөд нэрмээс болдог” гэж доктор Ордо онцлон тэмдэглэжээ. Түргэн хоолыг байнга идсэний улмаас элэгний  ферментэд гардаг өөрчлөлийг яваандаа элгийг бүрмөсөн гэмтээдэг халдварт шар өвчний улмаас гарсан өөрчлөлттэй зүйрлүүлж болно гэж  эмч үзэж байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин