Цэцэрлэгүүд компьютертэй болов
2010-12-27

Өнгөрсөн  баасан гаригт Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын гурван сургуульд электрон бараа бэлэглэлээ. Үүнд зөөврийн компьютер, хэвлэгч, хувилагч машин, зургийн аппарат зэрэг барааг бэлэглэсэн байна. Энэхүү бэлэг нь багш, сурагчдыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлтийн нэг хэсэг юм. Тус дүүрэгт ирэх жил найман шинэ цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөсөн бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр нэг нь ашиглалтанд орох аж. Ц.Одгэрэл

Shuud.mn
Сонин хачин