Оюу толгойн хурлын өмнө “бөмбөг” тэсэллээ
2013-02-28

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурал хоёрдугаар сарын эхэнд зарлагдан хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дахин нягтлах , ярилцах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшилсон билээ. Харин хойшилсон хурал өнөөдөр болохоор товлогдсон байна. Гэвч хаана болох, ямар асуудал хэлэлцэхийг ихэд нууцалж байгаа аж. 2013 оны 2 дугаар сарын 6-нд болох  “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлыг хаана хийхийг зарлаагүй. Сэтгүүлчдэд ч хаалттай . Тодорхой шийдэлд хүрч чадаагүй, дахин хуралдахаар болсон гэсэн мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар хэвлэлийн хурал зарлаж мэдэгдээд өнгөрсөн төдийхэн. Гэхдээ "Оюу толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн хурал  "Их тэнгэрийн ам" цогцолборт хуралдсан юм билээ.  Тэр хуралд Монголын талыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал Ц.Сэдваанчиг нар болон ТУЗ-ийн гишүүд  оролцсон гэх. Харин хөрөнгө оруулагч талыг төлөөлж "Оюу толгой" төслийн гүйцэтгэх захирал Камерон Мак Рэйн болон "Рио Тинто" компанийг төлөөлж хэд хэдэн хүн хүрэлцэн ирсэн байсан байна. Энэ удаагийн хуралд ч энэ бүрэлдэхүүнээрээ оролцох биз ээ. Ямар асуудал хэлэлцэхээ олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ч  Монголын талаас тавих шаардлага  тодорхой. Өмнөх Хувь нийлүүлэгчдийн хуралдаанд эдгээр зургаан  асуудлыг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. 1.Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгаан, түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх, 2.Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалтуудыг эргэн харах, 3.Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг ил тод байлгах, 4.“Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх, 5.Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлах, 6.Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан юм. Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдснаас хөрөнгө оруулалтын хэмжээг 2 тэрбум гаруйгаар өсгөхдөө Монголын талд мэдэгдээгүй, харилцан ярилцаагүй, Оюу толгой төслийн менежмэнтийн багт нэг ч монгол хүн байхгүй, мөн зардлын хэмжээ нь өссөөр байгаа, Оюу толгой төсөлд орж ирж буй бүх орлого Монголын арилжааны банкаар дамждаггүй зэрэг нь  анхаарал татаж байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлаар  шийдэлд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байна. "Рио Тинто" компани "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулалтаа зогсоохоор төлөвлөж байгаа тухай "Bloomberg"-ээр мэдээлж байсан удаатай. Энэ нь анхааруулга байсан бололтой. Учир хоёрдугаар сарын 6-нд болсон хувь нийлүүлэгчдийн хуралдаан дээр Рио тинтогийн төлөөлөл албан ёсны тийм шийдэлд хүрээгүй гэжээ. Гэхдээ Монголын тал тийм ч амархан буугаад өгчихгүй   бололтой. Учир нь хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг  өчигдөр нэгэн чухал шийдвэр гаргасан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009.09.06-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан билээ  Гарын үсэг зурсан өдрөөс хойш 21 хоногийн дараа буюу 2009.10.27-ны өдөр өмнөх ЭБЭХЯ-ны сайдын тушаалыг үндэслэн уг ашиглалтын лицензийг Антре Гоулд компанид шилжүүлсэн байдаг юм байна.  Энэ нь хууль зөрчсөн аж. Хэрэв Антре Гоулд компанийн эзэмшиж буй ашиглалтын лиценз энэ чигээрээ хэрэгжих тохиолдолд энэ лицензийн доорхи баялагийг ашиглаад олох ашиг, орлогын 34 хувь Монгол Улсад ирэх биш, 26 орчим хувь нь ирэхээр байгаа юм байна. Тиймээс Оюу толгойн эргэн тойрны бүлэг ордын лицензийг цуцалж, Хувь нийлүүлэгчдийн хурлын өмнөх өдөр “бөмбөг” тэсэллээ. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
Shuud.mn
Сонин хачин
harin tiim
2013-02-28
Mongoliig zuuhun hun matai 2-hon hurshtei ene, ded butez hugjuugui enen ter geed l deerelheed bga yum.
2013-02-28
yag tgj bodoj bn, reklam chin yum unshihad saad bolood bn
2013-02-28
энэ хажууд гарч ирээд юм уншуулахгүй далбаганасан 3 юмаа зайлуулбал таарна. Энэ балай рекламаа өөр газар байрлуулбал ямар вэ?
2013-02-28
harin tiim
yag tgj bodoj bn, reklam chin yum unshihad saad bolood bn
Kk. Mash zuw heljee. Aldagdlaa tednees aw geed heden awilgachiig uguud yawuul kkkkkkk
2013-02-28
ungursun shunu nileed salhitai bsan tegeed l ene uvul bugshsan utaa bhgui bolson bna tereed l agaar saihan bna andaa
2013-02-28
БАЯРЛАЛАА!:
ӨНӨӨДӨР 2013 ОНЫ 2-Р САРЫН 28-НЫ ӨДӨР БИ ИХ СОНИН ЮМ АНЗААРЛАА. . . . . . . . . . . . . . . . . . . МАРГААШНААС БУЮУ 3-Р САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН МӨРДӨХ ЁСТОЙ "ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛЬ" ӨНӨӨДРӨӨС "ХЭРЭГЖЭЭД" ЭХЭЛЧИХЭЖ! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . ӨГЛӨӨ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРГЭЖ ӨГӨӨД АЖИЛДАА ЯВАХ ЗАМД НАДТАЙ ТАМХИ ТАТСАН НЭГ Ч ХҮН, ТЭР БИТГИЙ ХЭЛ ТАМХИНЫ ХОГИЙН УТАА Ч ҮНЭРТСЭНГҮЙ МАШ САЙХАН БАЙЛАА ГЭЖ! . . . . . . . . . . . ӨЧИГДӨР ГЭХЭД Л ХАА САЙГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ, ТЭР БОЛГОНД ӨМХИЙ САМХАЙ УТААГ АМ ХАМАРТАА ОРУУЛАХГҮЙ ГЭЖ АМЬСГАЛАА ТҮГЖИЖ ТҮРГЭН ЗАЙЛЖ ГАРДАГ БАЙВ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ, ШИНЭ УИХ, АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ЮМ ЮМ ХӨЛ ТОЛГОЙГОО ОЛООД САЙХАН БАЙНА АА! . . . . . . . . . . БҮХ САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ МЭДРЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ!
2013-02-28
ungursun shunu nileed salhitai bsan tegeed l ene uvul bugshsan utaa bhgui bolson bna tereed l agaar saihan bna andaa
золиг:
хэлэлцэж тохирохгүй бол эдийн засгийн шалгарсан манлай луйварчинг хугацаа зааж новшоо аваад гар гэж хөөх хэрэгтэй. дэлхийд тэртэй тэргүй ховордож байгаа эрэлт, үнэ нь өсөн нэмэгдэж байгаа баялагыг авахаар хөрөнгө оруулагч захаас аван байгаа. олон юм яриад байвал алдагдалаа тэднээс ав гээд хэдэн авилгачаа өгөөд явуул.
2013-02-28
Kk. Mash zuw heljee. Aldagdlaa tednees aw geed heden awilgachiig uguud yawuul kkkkkkk