Олимпийн аварга улсын аварга болов
2011-11-09

Монголын жүдо бөхийн холбооноос анх удаа хэвтээ барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр Спортын төв ордны “Б” зааланд зохион байгууллаа. Жүдо бөхийн хэвтээ барилдааныг хөгжүүлэх, тус тэмцээнээр дамжуулж хүүхэд, залуучуудад жүдо бөхийн хэвтээ барилдааныг сурталчлах, хичээллэх дур сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд 10 байгууллагын эрэгтэй 56, эмэгтэй 42 тамирчин ородцож, эрэгтэйчүүдийн 60, 73, -90 ба +90 кг, эмэгтэйчүүдийн 48, 57, -70 ба +70 кг-ын жинд аваргуудаа тодруулав. Тэмцээнд Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар зодоглосон бөгөөд тус тусын жиндээ аваргалсан. Монголын жүдо бөхийн холбоо, Төв аймгийн жүдо бөхийн холбоотой хамтран “NE WAZA-2011” нэрээр зохион байгуулсан тус тэмцээний медальтнуудыг танилцуулж байна. Эрэгтэй: 60 кг 1.Д.Амартүвшин (Хилчин) 2.Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд) 3.Г.Уламбаяр (Аварга) 3.Д.Гансүх (Тэмүүжин) 73 кг 1.Х.Цагаанбаатар (Сүлд) 2.Г.Алтанбагана (Тэмүүжин) 3.Г.Болдбаатар (Хангарьд) 3.Б.Хишигбаяр (Алдар) -90 кг 1.Д.Мөнхбаясгалан (Женко) 2.Р.Анхбаатар (Алдар) 3.Х.Цогтгэрэл (Алдар) 3.Б.Жанчивдорж (Хүч) +90 кг 1.Н.Түвшинбаяр (Женко) 2.Б.Тэмүүлэн (Женко) 3.Д.Пүрэвдорж (Хангарьд), 3.Б.Амбасэлмаа (Хангарьд) Эмэгтэй: 48 кг 1.Б.Цэрэнчимэд (СХД) 2.П.Буянхишиг (Женко) 3.Т.Мөнхжаргал (СХД) 3.О.Анужин (Тэмүүжин) 57 кг 1.М.Уранцэцэг (Женко) 2.Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-Аврагч) 3.Ч.Аззаяа (Хилчин) 3.Г.Отгонцэцэг (Тэмүүжин) -70 кг 1.М.Нямжаргал (Женко) 2.С.Энхзаяа (Алдар) 3.С.Энхчимэг (Хилчин) 3.С.Адилцэцэг (Женко) +70 кг 1.П.Лхамдэгд (Женко) 2.Д.Золжаргал (Женко) 3.Э.Хандармаа (Женко) 3.Г.Гантогос (ОБЕГ-Аварга
Shuud.mn
Сонин хачин
bak:
unheer mongol tumnii baharhal yalj yalagdah in tamirchin hund bdag l uzegdel tehdeel mongoliin sor bolson zaluu da humuusee buu ataarah da. za ene hun bol mongold baitguai delhiid hovor hun ok amjilt
2012-11-13
яг зөв манайхан ийм нэг хөгийн ядууу сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй бид бүхэн энэ хүнд баярлаж явах хэрэгтэй бидний өнгөрсөн үеийхэн болоод ирээдүй үеийхэн ч тэр сайхан торгон мөчийг баярлан бахдаж мэдэрж чадаагүй учир нь энэ бол бидний мэдэх анхны алтан медал байсан.
2012-05-20
manaihan ch hogiin humuus yum doo sayhan l olimpiin avraga geed uhchihgeed guij bsan tegeed joohon amjilt gargahgui bol ysun shideer n helchih yum zaaval ter hun urgelj yalah yosgui shde yalagdlaa geed anh huleej avsnaaraa neg zangaaraa l bai l daa yamar ch gesen tuuhend neree uldeetsen hun ene Tuvshinbayar
2011-12-26
Хөөе баяр хүргэе Түвшинбаяр улсын аварга болчихсон байна ш дээ
2011-11-14
Олимпийн аварга улсын аварга болож гийгүүлсэн байна шдээ ,яамай даа
2011-11-10
sain baina amjilt husi
2011-11-10