Туршлагатай дипломатч хэрэгтэй байна гэлээ
2011-11-09

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдө Дипломат төлөөлөгчдийн газруудын байршил, орон тоо, үл хөдлөх хөрөнгийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэдээллийг сонссон юм. Гишүүд санал бодлоо хэлэх үеэр, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, жилийн жилд л ингээд урсгал зардал, төсөв мөнгө гээд явж байдаг. Ер нь хэрэгтэй зүйлдээ дорвитойхон арга хэмжээ авч болдоггүй юмуу гэж байлаа. Харин Я.Батсуурь /АБГБ-ын байнгын хорооны дарга/ гишүүн хэлэхдээ, Элчин сайдын яамдуудын байрыг түрээсээр авах нь зүйтэй санал. Засч сайжруулах, шинээр барих зэрэгт төсөв гаргалгүй яахав. Гэхдээ анхаарах зүйл бас байгаа. Сайтар судалгаа хийх хэрэгтэй байдаг. Ялангуяа байршлын тал дээр гээд АНУ-д байрлах элчингийн газрыг сонгохдоо хэрхэн будилж байсан талаар жишээ болгон ярьсан юм. Мөн Германы элчингийн байр ч ялгаагүй, Германы жирийн л иргэдийн оршин суудаг газар байрласан байдаг бөгөөд тэнд нь төр, захиргааны болоод элчингийн байрнууд бараг байхгүй талаар хэлсэн юм. Тэрээр, хэн нэг туршлагагүй залуу мэргэжилтэн, дипломатч томилоод явуулдаг, тэр нь очоод туршлагагүйтдэг. Иймд судалгаа хэрэгтэй байдаг гэж байлаа. УИХ-ын гишүүн С.Баяр хэлэхдээ, гадаадад үйл ажиллагаа явуулах ЭСЯ-дын газрын байрыг сонгохдоо судалгаатай, анхааралтай хандах нь зөв гэсэн. Тэрээр мөн үүний өмнө энэ талаар Ажлын хэсэг гарч ажилласан тухай ярьсан бөгөөд үргүй зардал буюу түрээсийн байранд их хэмжээний зардал гаргаж байгаа гэх зэргийг харгалзаад, энэ жилээс хэд хэдэн арга хэмжээг эхний ээлжинд авч хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн талаар хэлсэн юм. Тухайлбал, цалин, үл хөдлөх хөрөнгийн урсгал зардлыг шийдэх нь гадаадад байгаа ЭСЯ-дуудын хувьд чухал байгааг тэрээр тэмдэглэсэн. Түүнчлэн эхлээд 4 газрын асуудлыг дэмжье гэж үзсэн юм байна. Тухайлбал, Токиогийн ЭСЯ-ны барилга цууралт өгсөн. Тэнд байнга л газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг тул 12 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барихаар болсон байна гэлээ. Тэрээр, заавал тансаг байдлаар бус бөх бат барилгыг мэргэшсэн барилгын компаниар бариулах нь чухал юм гэж байсан.
Shuud.mn
Сонин хачин
Îëîí æèë òàìõèíû íàéìàà õèéñýí ñàéí íàéìàà÷èí áàéíà.Íýã ÷ óäàà áàðèãäàæ, øàòàæ áàéãààã¿é õ¿í ø¿¿. Òýð õ¿íèéã òýãýýä ýë÷èí áîëãîõ þì óó.Òýãâýë ÿâóóë÷èõ óó.
2011-11-09