Охидын жааз хамтлаг анхны тоглолтоо хийнэ
2013-03-03

“Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш өнгөрсөн жил Монголын анхны мэргэжлийн эмэгтэй саксафонч, жааз уран бүтээлчдийг гаргаж ирэх зорилгоор  “Солонго” охидын жааз хамтлаг байгуулсан билээ. Тус хамтлаг нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд урлаг сонирхогчдын зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тэд энэ сарын 8-ны баасан гаригт анхны ковер тоглолтоо “River sounds” клубт сонирхуулах бөгөөд энэ үеэр жааз, блюз, сөүл урсгалын шилдэг бүтээлүүдээс хүргэх  аж. Харин уг тоглолтод урилгаар амьд хөгжмийн “Лемонс”, “Маднесс”, “Булсара” хамтлаг уран бүтээлээ сонирхуулах юм байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин