Туркмений ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн баяраар бэлэг тараана
2013-03-04

Туркмений эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-ны өдөр гэхэд төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедоваас 40 манат (14 орчим ам. доллар) бэлгэнд авна. Хэвлэлд мэдээлснээр, ерөнхийлөгч зохих захирамжид  баасан гарагт засгийн газрын хуралдаан дээр гарын үсэг зуржээ. Энэ мөнгийг нас болон ажиллаж байгаа газраас үл хамааран тус улсын бүх эмэгтэйд төрийн тэргүүний өмнөөс гардуулах юм гэж Интерфакс агентлаг тодруулан тайлбарласан байна. Баяраар  тус орны эмэгтэйчүүдэд төрийн тэргүүний нэрийн өмнөөс мөнгө өгөх уламжлал Туркмений анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязовын үед бий болсон бөгөөд тэр 2001 онд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг албан ёсоор хүчингүй болгосон юм. Эмэгтэйчүүдийн өдөр, лалын шашны эртний Наурузын баярыг нэгтгэсэн хаврын үндэсний баярыг тус  оронд  гуравдугаар сарын 20, 21 болон гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг байжээ.  2007 оны эхээр ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон Бердымухамедовын санаачлагаар Мартын 8-ныг 2008 оноос дахин тэмдэглэх болсон байна. Ингэхдээ хүүхдийн цэцэрлэг, сургуулийн охидууд  адилхан бэлэг авч байсан бөгөөд харин одоо тэдэнд мөн бэлэн мөнгө өгөх болжээ. Ерөнхийлөгчийн өөр нэг зарлигийн дагуу найм болон түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн 174 эхэд хаврын баярын өмнө Туркменистаны “Эне мяхри” (“Эхийн нижин сэтгэл”) гэдэг  цол хүртээсэн байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин