Мансууруулах бодис худалдсан этгээдийг шүүнэ
2013-03-04

Мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбогдсон Э-ыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас шүүнэ. Хуралд шүүгчээр Т.Шинэбаяр, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Халиун, өмгөөлөгчөөр Н.Мандах нар оролцоно. Ц.Энхцогт нь гадуур батлан даалтад байгаа билээ. Түүнийг эрүүгийн хуулийн 192.1-т зааснаар буруутган шүүх юм.

Тус зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин