Чангахан хоёр хууль хэрэгжиж эхэллээ
2013-03-04

Тамхины болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхлээд байна.

Монголд сүүлийн 20 гаруй жилд тамхидалт газар авч дөрвөн хүний нэг нь өдөр тутам тамхи хэрэглэдэг болсон байна. Насанд хүрэгсдийн 42 хувь нь тамхичин бол хүүхдийн 54 хувь гэр орондоо дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хамгийн аюултай нь 15-24 насны өсвөр үе, залуусын тамхины хэрэглээ эрс нэмэгджээ.

Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газруудад 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх юм. Хуулиар ресторан, бар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг, зочид буудалд болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглоод байна. Ийм замаар тамхичдын орон зайг эрс хумихаар болжээ. 21 нас хүрээгүй хүн тамхи худалдах, худалдан авахгүй байхаар хуулиар зохицуулжээ. Тамхины хайрцаг дээр байдаг эрүүл мэндийн анхааруулга 33 хувь байсныг 50 хувь болгохоор хуульд заажээ. Тамхи татаж болохгүй гэж хуульд заасан газруудад тамхилсан иргэд, хууль зөрчсөн  албан тушаалтан, хуулийн этгээд чамгүй хэмжээний торгууль төлнө. Иргэд тамхигүй орчинд тамхи татаж байгаад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулж тамхиа хураалгах бол хууль зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураахаар тусгасан байна.

Мөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нэгэн чухал хууль хэрэгжиж эхлээд байна.

Сүүлийн жилүүдэд хүнсний асуудалд хайхрамжгүй хандаж ирсэн гэдэгтэй санал нийлэх бизээ.   Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж буй.

УИХ-аас батласан энэ хуулийг гууль болгохгүй шиг алхам тутамдаа сахин биелүүлж чадвал   чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэх юм. Тиймээс иргэн бүр энэ хууль хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж, эрүүл, аюулгүй амьдрах эрхийг тань хэр хангаж байгаад анхаарал хандуулах учиртай. Төр бүгдийг зохицуулна гэвэл бүтэшгүй. Тиймээс иргэн бүрийн оролцоо чухал билээ.  Хэн дуртай  нь хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд борлуулдаг. Яаж тээвэрлэсэн, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх нь бүрхэг. Гаалийн болон  эрүүл ахуйн байцаагчдад "шан атгуулчихвал" хүссэн дүгнэлт, тодорхойлолтоо авчихдаг гэсэн яриа ч иргэдийн дунд бий.

Шинэ хууль гарснаар  хувь хүмүүс хүнсний барааг нийтийн хэрэглээнд зориулан имтортлох, үйл ажиллагаа явуулах эрхтэй аж ахуй нэгжүүд хувиргасан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглоод байна. Тодруулж хэлбэл, хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортлох бөгөөд хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд худалдаалах зорилгоор импортлохыг хориглож байгаа юм.  Хүнс импортлогч нь оруулж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хуулийн өмнө бүрэн хариуцаж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг барагдуулахаар болж байгаа аж. Мөн иргэд ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа мэдэхгүй таамгаар авч ашиглах тохиолдол бий. За Солонгосынх, Оросынх чанартай л байлгүй гээд сонгодог. Учир нь импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүний тайлбар, орц зэрэг мэдээлэл  Монгол хэл дээр байдаггүйтэй холбоотой. Тиймээс шинэ хуульд зөвхөн шошгыг Монгол хэл дээр төдийгүй,  Англи, Орос хэл дээр бичсэн байхыг шаардахаар болж байна. Мах, сүү, ундны ус, буудай, гурилыг заавал төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байж импортлох, экспортлох шаардлагатай болов.

Дэлгүүр ашгаа бодоод өнгө нь халцарсан, хатсан, муудах шахсан төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэнэг ч үгүй борлуулдаг. Ямар сайндаа дуучин Хаянаа Миний дэлгүүрийн муудсан, хүн идэх байтугай хаяхаар болсон жимсийг лангуун дээр өрсөн байсныг зургийг нь авч facebook-ээр цацаж байхав.

Номин, Миний дэлгүүр зэрэг дэлгүүрүүдээр орж хууль хэр хэрэгжиж байгааг ажиглалаа. Номингийн салбар дэлгүүрүүд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тасагтаа онцгой анхаарал тавьдаг болсон байв. Хоёр худалдагч байсхийгээд лангуугаа тойрч шалгаад, тэр жүүс нь шахагдсан жимсийг ав хэмээн  нөгөөдөө хэлж байв.Хууль хэрэгжээд эхэлсний нэг илрэл нь энэ биз ээ.

Гэвч хувиараа хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд Баянзүрх, Хүчит  шонхор, Барс  зэрэг захууд дээр зогсч борлуулдаг хүмүүс энэ хуулийг амьдралаас тасарсан, хэдэн том сүлжээ, компаниудыг дэмжсэн лоббины хууль хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Учир энэ хуулиар хувь иргэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж зарах ёсгүй болж хувираад байгаа юм. Жижиг худалдаа эрхлэгч Х.Номин "Том дэлгүүрүүд үнэтэй зардаг ш дээ. Би урдаас жимс оруулж борлуудаг.  Яагаад гэвэл том сүлжээ дэлгүүрүүд, компаниудыг дэмжээд байгаа юм бэ. Биднийг шахаж, зах зээлд хэдхэн том компани ноёрхол тогтоох гэсэн хэрэг. Нөгөө иргэнээ дэмжинэ гээд байсан яалаа " гэлээ.

Тухайн хүнсний барааг удаан хадгалах, эсвэл амт чанар, өнгө оруулахын тулд хувиргалт хийсэн найрлагатай бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглож байна. Энэ нь хүн амын удмын санд ноцтой нөлөөлж болохуйц учраас хуулийн зохицуулалтаар тэмцэхээр болж байна. Чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн оруулж ирсэн бол хариуцлага маш чанга болж байгаагаараа онцлогтой. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн импортлосон этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ жишгээр хуулийн заалт болгонд зөрчсөн байдлыг харгалзан үзэж, харилцан адилгүй торгууль ногдуулна. Мөнгөн торгуулийн хувь хэмжээ ерөнхийдөө нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-75 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө гэдгээр тус бүрт нь заажээ. Мөн хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн оруулах, аж ахуй нэгжүүд хувиргасан бүтээгдэхүүнийг оруулах гэж завдсан бол бүтээгдэхүүнийг хилийн чанадад буцаан гаргах эрхийг нь олгох, буцааж чадахгүй бол устгалд оруулах арга хэмжээ авах юм байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Xeterxii syrjin exleed, exelsen shigee amarxan zamxrax vii dee. Olon baishin nuraana gedeg shig. Ug ni mash xeregtei xuuli daa. Xaana tamxi tataj bolno gedegii ni bas todorxoi zaaj ogson bol amidarald niitssen xol yavax xuuli bolox bsan yum.
2013-03-04
ЧИ ЮУ?:
ЧИ ЮУ? ХААНАА, ЯАГААД БӨӨН ЦООРСОН ЮМ БЭ ДЭЭ ХЭ ХЭ ХЭ
2013-03-04
tsoorhoi:
buun tsoorhoi
2013-03-04
ЧИ ЮУ?:
ЧИ ЮУ? ХААНАА, ЯАГААД БӨӨН ЦООРСОН ЮМ БЭ ДЭЭ ХЭ ХЭ ХЭ