“Volkswagen Golf” Европт оны шилдэг машинаар тодров
2013-03-05

Германы "Фольксваген Гольф" /Volkswagen Golf/ машин “Оны машин” гэдэг европын нэр хүндтэй шагнал авсан байна.  Энэ машин Европын 22 орны 58 мэргэжлийн сэтгүүлч оролцсон санал хураалтын дүнгээр эхний байранд оржээ. Өнөөдөр нээгдэж байгаа Женевийн автомашины 83 дугаар үзэсгэлэнгийн өмнө сэтгүүлчдэд үүд хаалгаа нээсэн үзэсгэлэнгийн “Палэкспо” төвд  саналыг тоолсон байна. Хоёрдугаар байранд “Субару Би-ар-зет/Тояота Жи-ти-86 орж, гуравдугаар байранд “Вольво Ви40” машин бичигджээ. 1964 оноос жил бүр зохиогдож байгаа энэ нэр хүндтэй тэмцээний шувтаргад дээрх машинуудаас гадна, “Форд Би-Макс”, “Хэндо Ай30”,  А ангиллын “Мерседес”, “Пежо-208”, “Рено Клио” машин үлдсэн байна.  Өнгөрсөн жил германы “Опель Ампера” гэдэг цахилгаан машин  энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Үзэсгэлэн гуравдугаар сарын 7-нд өргөн олон үзэгчидэд нээгдэж, гуравдугаар сарын 17 хүртэл ажиллах ажээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин