Нобелийн шагналт Ан Сан Сү Чи АОХН-ийн хуралд оролцоно
2013-03-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар Мьянмар Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, парламентын дэд ерөнхийлөгч, парламентын гадаад бодлогын байнгын хорооны дарга нар болон зарим яамны сайд нартай уулзаж, хоёр  орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мьянмарын Парламент болон Засгийн газар ирэх 4 дүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд төлөөлөгчөө ирүүлэхийн дээр Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Сү Чи биечлэн оролцохоо илэрхийлэв. Монгол Улс  АОХН-ийн Сайд нарын 7 дугаар  бага хуралд шаргуу бэлтгэж байгаа бөгөөд  131 орны Гадаад хэргийн сайд, 20 шахам олон улсын байгууллагыг уриад байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн Хүндэт зочноор 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн дэлхий дахинаа нэр хүндтэй хэд хэдэн зүтгэлтнийг урьж оролцуулахаар төлөвлөж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
ganbaa:
ene emegtei mundag xun shuu,sayahan ene xunii amidarlaar xiisen kinog n uzsen goyo kino bna lee.xovorhon xuvi tavilangaar amidarch baigaa xun de,ard tumen n iim mundag udirdagchtaidaa burhandaa bayarlaj yavah heregtei de.....manai ulsad iim udirdagch turvul ch tun ih heregtei bna daaaa.........
2013-03-07