Офицеруудын ордноос “Таван шар” хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус, тролейбус, түргэний болон гал командын машин, албаны зөвшөөрөлтэй такси явах эрхтэй билээ. Гэтэл сүүлийн үед энгийн тэрэгтэй хүмүүс тэрхүү эгнээгээр сэмхэн зорчих болжээ.
Үүнийг таслан зогсоохоор Замын цагдаагийн газраас энэ сарын нэгнээс эхлэн тусгай аян өрнүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд тийм зөрчил гаргасан 20 жолоочийн эрхийг өчигдөр хассан байна. Ингэхдээ зургаан сараас хоёр жил хүртэл эрхийг нь хасч байгаа ажээ.