Туркт дахин газар хөдлөлт болжээ
2011-11-10

Турк улсын дорнод нутгийг бүхэлд нь хамарсан өргөн хэмжээний цар хүрээтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт 5.7 магнитудын хүчтэй бөгөөд төв цэг нь саяхан газар хөдлөлт болж ихээхэн хэмжээний гамшиг учруулсан зүүн өмнөд хэсгийн Ван хотын ойролцоо гэнэ. Газар хөдлөлтийн улмаас 4 хүн амиа алдаж олон тооны хүн шархадсан байна. Зарим газар барилга байшин нурж нурангинд дарагдсан иргэдийг олж аврахаар аврагчид ажиллаж байгаа гэнэ. Уржигдар дэлхийтэй зөрж өнгөрсөн 2005 YU55 сүүлт одны нөлөөгөөр дэлхий тэнхлэгээрээ дайвалзсан бөгөөд үүний улмаас уржигдраас эхлэн 300 гаруй газар нутагт их бага хэмжээний газар хөдлөлт болоод байгаа юм. Тиймээс Туркийн газар хөдлөлт ч үүнээс болсон байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.  
Shuud.mn
Сонин хачин