LaFerrari 499-ийг л үйлдвэрлэнэ (видео)
2013-03-07

errari концерн Женев хотод болж буй автосалон дээр өөрийн хамгийн хүлээлт бий болгосон суперкарыг толилуулжээ. Enzo загварын үргэлжлэл болсон энэ чамин машин F70 юм уу F150 гэж нэрлэгдэлгүй харин LaFerrari гэсэн нэрийг авсан байна. Гадаад үзэмж нь дэндүү гялгар авч динамик үзүүлэлтэд нь бага зэрэг цохиулах аж. Хөдөлгүүр нь холимог юм. 12 цилиндр бүхий 7.3 литрийн багтаамжтай хөдөлгүүр дээр KERS цахилгаан үүсгүүрийг нэмж өгсөнөөр 949 морины хүч гаргах боломж олгов. Ийнхүү хүчин чадлаараа энэ суперкар бусдаас хол тасарчээ. Тодорхой үзүүлэлтийг нь дэлгэхгүй байгаа ч нэг цагт 100 километр хурдтай давхих хүртэл гурав хүрэхгүй секунд шаардагдах бололтой. Дээд хурд нь цагт 349 километр гэнэ. Гадаад үзэмж нь жаахан эзэрхэг талдаа юм. Энэ машиныг ердөө 499 ширхэгийг үйлдвэрлэх аж. http://youtu.be/iRsV6YpLsKA http://youtu.be/8wGGQLaebl8
Shuud.mn
Сонин хачин
FRRI:
ALDAAGUI SAIN ORCHUULJEE. SAIN BAINA
2013-03-08