Чингис хааны түүхэн цогцолбор барина
2013-03-07

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүмүүс өнөөдөр  Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд ажиллав.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд баталж гаргасан хууль, тогтоомжийн талаар мэдээлэх, иргэд, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсох, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын явц байдалтай газар дээр нь танилцах зорилгоор зүүн гурван аймагт ажиллах томилолтоо ийнхүү Хэрлэн сумаас эхэлсэн юм.

Их Эзэн Чингис хааны өлгий нутаг гэгддэг Хэнтий аймаг нь 70 гаруй мянган хүн амтай. Мал аж ахуй, газар тариалан нь эдийн засаг, бизнесийнх нь гол үндэс болсон энэ аймагт 1025 иргэн ажилгүй гэсэн албан ёсны бүртгэл байдаг аж. Энэ онд тус аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Тиймээс ойн хүрээнд аймгийн төвийг бүхэлд нь камерын системтэй болгох, автобусны 20 буудал байгуулах зэргээр нийтдээ 3,8 тэрбум төгрөгийн төсөвт ажил хийхээр төлөвлөж, эхний ажлын тендер зарлагдаж эхэлсэн гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар танилцуулав. Түүнчлэн 1000 айлыг орон сууцжуулах жишиг гэр хороолол, 100 айлын хаус, 2 км зам барих гээд дэд бүтцийн томоохон ажлууд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хэнтийд орон сууцны 1м/кв-ын үнийг 550 ам.доллараас хэтрүүлэхгүйгээр орон сууцжуулах хөтөлбөрт оролцох саналыг зарим аж ахуйн нэгжээс ирүүлсэн байна. Тиймээс аймгийн иргэдийг хямд өртөгтэй орон сууцтай болгох нь утааг багасах ач холбогдолтой гэж аймгийн удирдлагууд үзэж буйгаа хэлж байлаа. Тус аймгийн төвд одоогийн байдлаар 21 мянган хүн амьдардгаас 6000 нь орон сууцанд амьдардаг юм байна.

Хэнтий аймагт Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах ажлын эхлэл болгож, шинэчлэлийн Засгийн газраас Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажлын хэсэг байгуулсны зэрэгцээ энэ санаачлагыг дэмжиж зураг төслийн ажил гүйцэтгэх 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байна. Цаашид аймгийн төв Хэрлэн сумыг улсын зэрэглэлтэй хот болгож аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа аймгийн удирдлагууд УИХ-ын даргад дуулгалаа.

Shuud.mn
Сонин хачин
gangaa:
tyyhee medej baij uls hugjigug yum
2013-03-09
эрдэнэбаяр:
монголоос зайлаарай. битгий монгол газар шороо, монгол ёс заншил, түүх соёл бузарлаад бай
2013-03-08
Hentii nutgin huu:
deereh setgedel bichsen DURAKudad yuch medehgui bj bitgi dongosdoo Chindis alurchin bsn bol bugd alurchin meduu har malnuudaaa
2013-03-08
Hghh:
Yun yasan Chingisinn hushuu ve,,, tuuhendee Gitler ees dutahgui aluurchin bsan nuhur sh te yg unendee boluul,,,,
2013-03-08
эрдэнэбаяр:
монголоос зайлаарай. битгий монгол газар шороо, монгол ёс заншил, түүх соёл бузарлаад бай
sanaa:
Oligtoi uildver bosgohiin orond 3 uildveriin uneer 1sh hushuu gegch buzar chuluun hog bosgodog MAN-ii buzar zanshiliig urgeljiluulseer baihuu?????
2013-03-08
Zochin:
Hezee herlen sum tow aimgiin tow boltsii
2013-03-07
sanaa:
Oligtoi uildver bosgohiin orond 3 uildveriin uneer 1sh hushuu gegch buzar chuluun hog bosgodog MAN-ii buzar zanshiliig urgeljiluulseer baihuu?????
zochin:
ehnii eeljind ulsaa jaahan hugjuuleh heregtei bna udii bolson uym hushuu hezeech barisan oroitohgui
2013-03-07
gangaa:
tyyhee medej baij uls hugjigug yum