2013 оны шилдэг улстөрч эмэгтэйчүүд тодорчээ
2013-03-08

Тэнцвэртэй мэдээлнэ уриатай үндэсний мэдээллийн Times.mn сайтаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  “Шилдэг улстөрч эмэгтэй” тодруулах бүх нийтийн санал  асуулга өндөрлөлөө.  Нийгэм улстөрийн хүрээнд идэвхтэй ажиллаж тэмцэж яваа 60 гаруй бүсгүйг хамруулсан бүх нийтийн онлайн санал асуулга 20 хоногийн турш үргэлжилж давхацсан тоогоор 300 гаруй мянган хүн саналаа өгсөн байна. Шилдгийн шилдэг улстөрч эмэгтэйгээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн М.Батчимэг, ХХААХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Сауле нар тодорлоо. Мөн шилдэг улстөрч эмэгтэйгээр  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл , УИХ-ын гишүүн Г.Уянга, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Гарамжав, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан, МАН-ын Бага хурлын гишүүн В.Удвал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Эв эе эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Я.Батцэцэг, Боловсрол шинэжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар тодорсон байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад 11 эмэгтэй сонгогдож бүлэг байгуулан ажиллаж байна. Жил хүрэхгүй хугацаанд Тамхины эсрэг хууль батлуулж чадсан. Мөн амаржих газрын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг анхааралдаа авч ажиллаж  байгаа. Шинэчлэлийн Засгийн газарт  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас гадна дэд сайдаар Б.Ургамалцэцэг, Г.Байгалмаа  нар ажиллаж байна. Төрийн дунд шатанд олон бүсгүйчүүд орж ажиллаж гэр бүлийн асуудлаа эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа зөвлөн шийддэг шиг улс орныхоо хэргийг, ирээдүй хойч үеийнхээ асуудлыг бас хамтран шийдэж, зүтгэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин хүч хөдөлмөр гарган ажиллаж байж ам¬жилтад хүрдэг. Бүсгүйчүүдийн энэ хүчийг улс орон бүрэн дүүрэн ашиглаж чадвал амжилтад хүрдэг гэдгийг олон улсын жишигт харуулсан. Монголын бүсгүйчүүд ч хүчирхэг, ухаалаг гэдгийг үе үеийн бүсгүйчүүд харуулж ирсэн. www.times.mn
Shuud.mn
Сонин хачин