Өнөөдөр дэлхийд: Анхны Барби хүүхэлдэйнүүд худалдаанд гарчээ
2013-03-09

1959 гуравдугаар сарын 9-нд Барби хүүхэлдэй Нью-Йорк хотын тоглоомын захад анх гарсан байна.  Түүнд хар-цагаан өнгийн судалтай усны хувцас, нарийхан өндөр өсгийтэй гутал өмсгөж, нарны шил зүүлгэсэн байжээ. Эхлээд энэ шинэ тоглоомыг бага зэрэг  болгоомжтой хүлээн авсан ч,  удалгүй их нэрд гарсан байна. Таван жилийн дараа  гэхэд олон сая Барби худалджээ. Эхний хүүхэлдэйг ердөө гурван доллараар худалддаг байсан байна. 1959 оны Барбийг 2004 онд  еBay дуудлага худалдаагаар 3 мянга 552 доллараар худалджээ.  Хоёр жилийн дараа Christie’s дуудлага худалдаагаар хүүхэлдэйний үнэ 17 мянган долларт хүрсэн байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин