Ачааны машиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах журмыг буцаалаа
2013-03-12

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жаргалсайхан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмыг шинэчлэн боловсруулах шаардлага амьдралаас урган гарсныг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.  НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталсан байна. Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцлогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор баталсан энэхүү журмын дагуу хотын зарим хэсэгт замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашинд түр зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын цагдаагийн газар хэрэгжүүлсээр иржээ. Харин Засгийн газрын 2013 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн бүтцийг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Нийслэлийн Тээврийн газар болон өөрчлөгдөж, Улаанбаатар хотын доторхи ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм. Тиймээс дээрх журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон гэж нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга танилцууллаа. НИТХ-аас 2009 онд батлагдсан журмаар бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашинд “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцож байгаа юм. Тодруулбал  В ангиллаар зөвшөөрөл авсан автомашин 10:00-21:00 цагийн хооронд бага тойруугаас дотогш замууд, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг бол “С” ангиллын  зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 07:00-21:00 цагийн хооронд Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораториос 1-р хорооллын аюулгүйн тойрог, Энхтайвны өргөн чөлөөнд, 1-р хорооллын аюулгүйн тойрог замаас офицеруудын ордны аюулгүйн тойрог, Өнөр хорооллын гудамж зэрэг  замуудаар хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Харин шинэчлэн боловсруулсан журмын төслөөр бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” ангиллаар гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг “Е “ гэсэн ангиллаар зөвшөөрөл олгоно гэж тусгасан байна. “В” ангиллын ачааны автомашиныг өдрийн 10:00-20:00 цагийн хооронд хотын зарим нэг гудамжуудад хөдөлгөөнд оролцохыг хориглох, С, СЕ ангиллын ачааны автомашинийг бага тойруугийн гудамж, замууд, Энх тайвны өргөн чөлөөнд, Чингисийн өргөн чөлөөнд, Энэбишийн өргөн чөлөөнд, Сөүлийн гудамжинд, усны гудамжинд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар шинэчилсэн журамд тусгажээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, шуудан, хүнсний хангамжийн машин зэрэг ачааны автомашиныг ямар зохицуулалтаар хэрхэн хөдөлгөөнд оролцуулах, В ангиллын зөвшөөрлийг олгохдоо бүхээгтэй болон бүхээггүй тээврийн хэрэгсэл гэх мэтээр ангилах, хориглосон цаг болон байршлын хувьд амьдралд илүү ойр болгож  цэгцлэх шаардлагатай гэж үзэн журмын төслийг  дахин боловсруулсны дараа хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ. Ингээд нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмыг буцааж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дараачийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zaabal zobshoorol geed bailgvi zamiin hodolgoond soyltoi orotcdogsain ongo vzemtei tehnikiin bvren bvten baidaltai mashiniig ybuulbal yasan ymbe
2013-03-13
5555:
ачааны машин чинь ажил хийдэг юмаа, суудлын тэрэг шиг дэмий сэлгүүцэхгүй болов уу
2013-03-12
Hhmm:
Yum l bol mashin yawuulahgui geh boljee Gehdee tow zam tom owriin mashinaas bolood ewdreed bgan ni yu l bol zam zasvariin gazar ni l zamaa sain tavihgui bgagiin shinj
2013-03-12
хотоос:
ачааны машин зам эвдлээд дууслаа шдэ. энэ асуудын цаана авлига яваад байна уу гүү юу
2013-03-12
5555:
ачааны машин чинь ажил хийдэг юмаа, суудлын тэрэг шиг дэмий сэлгүүцэхгүй болов уу
zochin:
baga ovoriin mashiniihaa hodolgooniig hiazgaarlah, 1-r zamiig cholooloh geed dongoj hevshij baihad yun achaani mashin be? ongo uzemj saitai tiim mashin baidag yum uu? zam evdej duusna shuu dee. 1-r egneeg, zohitsuulagch baihgui baigaag haraad l, odoo hurtel buren choloolj ogohgui bagaa shuu dee
2013-03-12
batuulee:
batuulee chi irgenii darga uu mashinii darga uu, hary garigaas irsen met muihar aashlahaa boly
2013-03-12