Элчин сайдын яаманд чигчий хуруугаа илгээсэн иргэн баригдав
2011-11-10

Солонгосын Улсан хотын оршин суугч Ким өнгөрсөн  5.25-нд өөрийн зүүн гарын чигчий хурууг огтлон  Солонгос улсад  суух Япон улсын  элчин  сайдын яаманд илгээжээ. Тэрээр энэхүү хэргийг үйлдсэнийхээ дараахан цагдаа нарт баригдаж шалгагдаж байгаа аж. Ким нь 05.23-нд Дукду арал бол Солонгос улсын эзэмшил  болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардан , Сөүл хотод орших Японы  элчин  сайдын яамны гадаа  хуруугаа тасдан, биенийхээ зарим нэгэн хэсгийг хутгаар зүсэх үйлдэл зэргийг хийдэг байсан гэнэ. Тухайн үед  түүний чигчий хуруу унах дөхсөн бөгөөд эмнэлэгт түүний чигчий хурууг залган оёх мэс засал хийсэн байна. Гэвч төдийлөн амжилттай болоогүй мэс заслын дараа тэрээр ийнхүү чигчий хуруугаа  эсэргүүцэл болгон  Япон улсын  элчин  сайдын яаманд илгээсэн байжээ.
Shuud.mn
Сонин хачин