Японд цунамид өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв
2013-03-12

Одоогоос хоёр жилийн  өмнө Японд цунами болж олон  мянган хүн  амь насаа алдсан билээ. Харин энэ өдөр япончууд амь насаа харамсалтайгаар алдсан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэж байна. Нас барагсдыг хүндэтгэж цэцэрлэгт хүрээлэнд цуглан цэцэг өргөж лаа асаан нэг минут дуугаа хураажээ. Энэ ёслол орон нутгийн цагаар 14.46 минутад буюу газар хөдлөлт болсон цагт эхэлсэн аж. Цунамид 18 мянга гаруй хүн амь насаа алдсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин