Малын тоо толгой 4097 мянгаар өсчээ
2013-03-12

Мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Өнгөрсөн оны жилийн эцэст манай улсын мал сүргийн тоо 40432 мянган толгойд хүрсэн байна. Харин энэ жилийн мал тооллогын дүн өмнөх оныхтой харьцуулбал 11 хувь буюу 4097 мянгаар өсчээ. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2298 мянга, тэмээ 304 мянга, хонь 17908 мянга, ямаа 17369 мянга болж өссөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувь болж өссөн бол өмнөх оныхоос ямаа, үхэр, адууны эзлэх хувь нь буурчээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин