"Монгол цэргийн өдөр"-т зориулсан бөхийн барилдаан болно
2013-03-13

Эр цэргийн баяр "Монгол цэргийн өдөр"-т зориулсан "Эр хүн танаа" бөхчүүд, дуучдын нэгдсэн урлагийн тоглолт 3-р сарын 18-ны өдөр үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Мөн цэргийн баярын өдөрт зоруилсан 224 хүчин бөхийн барилдаан болно.

Бөхчүүд урлагийнхний уламжлал болсон хамтарсан тоглолт 4 дэх жилдээ явагдах юм. Энэ удаагийн тоглолтонд улсын арслан  Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ч.Батзориг, М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Багахүү, Б.Пүрэвсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, Д.Болдбаатар, Б.Ганзориг, О.Өлзиймөнх, аймгийн начин Ш.Дэмбэрэл, Н.Тулга, Ө.Сүхбат, МУГЖ С.Ганзориг, СТА Б.Батболд, Э.Төрмандах, Х.Батмэнд, Б.Мөнхбаатар, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа, А.Түмэн-Өлзий, Р.Бадралмаа нарын бөхчүүд, уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөн барих гэж байна.

 А.Алт
Shuud.mn
Сонин хачин