Монголын ирээдүйн “NBA”-чид тодорно
2011-11-10

Дунд сургуулийн сагсны хорхойтнуудын дунд Монгол улсын ерөнхий сайд сагсны тэмцээн явуулах санаачлага гаргажээ. Зорилго нь тодорч илрээгүй авъяастнуудыг олж цуглуулаад өсвөрийн залуучуудын дунд үлгэр дуурайл болох шилдгийн шилдэг сагсчдаас бүрдсэн багийг тодруулах юм байна. Түүнийгээ “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэх юм байна. Орон даяар зарлан явуулж буй тэмцээний дүнд сагсчид шилдгүүдээ мэдэж,өөрсдийгөө сорихоос гадна, өсвөр үеийнхэн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаас өсвөр үеийнхэн хөдөлгөөний дутагдалаас ангижирч спортыг амьдралынхаа нэг хэсэг болгох урам зоригтой болно, багаар ажиллах чадвар суухаас  эхлээд олон сайн үр дагаврыг дагуулна гэж ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр  хэллээ. Тэмцээн 3 насны ангиллаар явагдана. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд  “Мөрөөдлийн баг” тодроно. Монгол хүүхдүүдийн мөрөөдлөөр шалгарсан ирээдүйн монголын NBA-чид  олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцож, NBA-ийн тоглолт үзэхээс гадна ивээн тэтгэгчдийн шагнал тэднийг хүлээж байгаа юм. Б.Батцэцэг
Shuud.mn
Сонин хачин
odbayaraa songuulin show chin heterhii orovdoltoi sanaatai yumaa chadal chin l eneu tarhinii hemjee ajilagaa bhgui
2011-11-11