Эмч, цагдаа хоёрын дунд иргэн амиа алджээ
2013-03-14

-ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ЦУС АЛДАЖ НАС БАРСАН ХҮҮГИЙНХ НЬ ТАЛААР ЭЭЖ, ААВД НЬ ХЭЛЭЭГҮЙ НУУСАН БАЙВ-

Хан-Уул дүүргийн эрүүл­жүүлэх байранд Тө­мөрчөдөрийн Дорж­баа­тар хэмээх 35 настай за­луу нас барсан хэрэг энэ сарын 6-7-нд шилжих шөнө гарсан та­лаар ма­най сонин өмнө нь мэ­дээл­сэн билээ. Т.Дорж­баатар зүүн мө­рөндөө хутгалуул­сан байдалтай шөнийн 00.00 цагт Цэр­гийн госпи­тальд хүргэгдэн ирсэн байна. Эмч нар түүнд үзлэг хийж, шархыг нь оёод эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн учраас цагдаад дуудлага өгч "Хутгалуулсан согтуу хүн байна. Ирж шалгаж өгөөч" гэжээ. Цагдаа нар ч ирж түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүлжүүлэх байр руу гавлан авч явсан байгаа юм. Талийгаач эсэргүүцэл үзүүлсэн  бө­гөөд эрүүлжүүлэх бай­ранд хүргэгдэн ирээд хоёр цагийн дараа нас баржээ. Шархадсан за­лууг цагдаагийн газар, эмнэлэг хоёрын хооронд нааш цааш зөөж, улмаар эрүүл­жүүлэхийн камерт оруулс­наас болж амиа алдсан уу гэдэг асуулт гарч байна. Мөн эрүүл­жүүлэх байранд байхдаа талийгаач зодуулсан уу, түүнийг үхэлд хүргэхэд юу нөлөөлөв гээд олон асуулт хөвөрнө. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байсан учраас уржигдар манай сурвалжлах хэсэг түүний ар гэрийнхэнтэй холбоо барихаар сураглалаа. Талийгаачийн овог нэр, гэрийн хаягаар нь хайхад тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул иргэн аж. Ингээд эрэн сурвалжилсны эцэст  төрсөн эгчийнх нь утасны дугаарыг олж  авлаа. Төв аймгийн төв дээр талий­гаачийн төрсөн эгч Т.Майцэцэг ажиллаж, амьдардаг. Түүнд болон гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, болсон хэргийн талаар асуухаар утас руу нь залгалаа. Ийм хэрэг гарсан үед ар гэрийнхнээс нь талийгаачийн талаар асууж, мэдээ­лэл авна гэдэг хүндхэн байсныг нуух юун. Гэтэл талийгаа­чийн эгч Т.Майцэцэг  өөдөөс " Ямар эмгэнэл вэ. Юу болсон юм бол. Би юу ч сонсоогүй" хэмээн сандрангуй асууж хоолой нь зангирав. "Таны төрсөн дүүг Төмөрчөдөрийн Доржбаатар гэдэг үү" гэхэд  "Тийм ээ. Миний дүү мөн. Юу болсон бэ" гэж лавшруулав. Ийм олон хоног болж байхад ар гэрийхэнд нь мэдэгдээгүй байгааг сонсоод гай­хаж, түүнд өөрт байгаа мэдээллээ хэлэхэд "Би юу ч сонсоогүй. Манай гэрийнхэн ч мэдээгүй шүү дээ. Мартын наймны баярын өмнөх өдөр дүү маань өөд болчихсон гэсэн үг үү.  Бүхэл бүтэн таван өдөр өнгөрсөн байна шүү дээ. Монгол хүн шүү дээ, ядаж зулай дээр нь хадаг тавимаар байна. Тэр хүүхдийн ээж, аав нь амьд сэрүүн, зулай дэрлэж өссөн зургаан ах, дүү нар нь байна шүү дээ. Яагаад хэлээгүй юм бэ" гэлээ. Дүүг нь нас барсан тухай мэдээллийг цагдаа­гийнхнаас түрүүлж анх мэдээлсэн сэтгүүлч надаас тэрбээр  цааш нь "Дүүгээ мөн эсэхийг яаж таних вэ. Хаана хандах ёстой юм бол. Манай ээж хорт хавдраар өвдөөд саяхан хүнд хагалгаанд орсон. Одоо яаж энэ тухай хэлэх вэ. Хөдөөний хүмүүс бид хаана ч хандахаа мэдэхгүй байна. Өглөө эрт хот оръё. Миний охин тус болж одоо яах ёстойг маань зааж өгөөч" хэмээн учраа олохгүй тусламж хүслээ. Тиймээс талийгаачийн гэр бүлийнхэнд туслахаар шийдэж хотод байдаг эгч Т.Байгальмаагийн гэрийн гадаа очив. Тэрбээр гэрээ­сээ гарч ирээд намайг харангуутаа л уйлж, "Даанч яав даа. Чи манайхан руу утасдаж дүүг маань өөд болсон талаар дуулгаагүй бол бид юу ч мэдэхгүй байх байлаа. Үхсэн амьдыг нь мэдэхгүй хэр удаан явах байснаа ч мэдэхгүй байна" гэж хоолой нь чичирч байв. Ийнхүү бид Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу хөдөллөө. Явах замдаа талийгаа­чийн эгч Т.Байгалмаа ийн ярьсан юм. Талий­гаач Т.Доржбаатар ажил хийхээр Төв аймгаас хотод орж ирээд удаагүй байж. Өвөрхангай аймгаас ирсэн танилтайгаа нийлж  цуг ажил хийнэ гэж байсан гэнэ. Тэрбээр эгч рүүгээ утсаар залгаад "Цэргийн Госпиталь гэдэг эмнэлэг шинэ барилга бариулах гэж байгаа. Тэндхийн барилгын ажлыг хийнэ. Хэрвээ эмнэлэг дээр ажиллахгүй бол хөдөө зам тавих ажилд явдаг юм бил үү" хэмээн ярьж байсан гэнэ. Талийгаач шүлэг бичдэг. Бичсэн шүлгээр нь гэрийнхэн нь ном гаргах гэж байсан аж. Баяр болгоноор ээж, эгч нартаа зориулж шүлэг бичиж, уншиж өгдөг байж. Гэтэл "Мартын-8"-нд баярын мэнд хүргэж гэрийнхнийхээ хэн рүү нь ч ярьсангүй. Ээж, эгч нар нь дүүгийн маань  утас холбогдохгүй байна, утсаа хаясан юм байх даа. Тэгсэн ч хүний утаснаас ч  гэсэн яриад мэндчилгээ дэвшүүлмээр юм даа. Баяр болгоныг алгасахгүй шинэ шүлэг бичээд явуулдаг юмсан гэж хоорондоо яриад хүлээж байж. Гэвч хүүгээс нь ямар нэг сураг гараагүй гэнэ. Гэхдээ гэрийнхэн нь ажил нь бүтэмжтэй яваа байлгүй дээ гэж бодоод муу юм тохиолдсон гэж санаагүй аж. Ийнхүү бид ярьсаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газар ирлээ. Жижүүрийн мэдээлс­нээр энэ хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Ганхүү шалгаж байгаа гэнэ. Г.Ганхүү байцаагчтай утсаар холбогдоход "Ажлын цаг тарсан байна. Маргааш ирэх үү" гээд утас нь тасарч, холбогдохоо байв. Т.Байгалмаа  жижүүрийн цагдаа  эмэгтэйд хандан "Г.Ганхүү байцааг­чийн  утас нь холбогдохгүй байна.  Хоног хугацаа алдмааргүй байна. Ядаж дүүгээ мөн эсэхийг хараад явъя" гэж гуйхад  "Хоёр давхарт гараад онгорхой цагаан хаалга руу ороод уулзаад үз" гэлээ. Тэр өрөөнд компьютерийн ард залуу­хан мөрдөн байцаагч сууж байв. Тэрбээр "Би хэргийг гардаж шалгаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөөгүй шалтгааныг мэдэхгүй байна хэмээн хэлээд, юу болсон талаар цухас тайлбарлав. "Талийгаач архидан согтуурч цуг архи уусан хүндээ хутгалуулсан. Эмнэлэг дээр очиж оёо тавиулаад манай дүүргийн эрүүлжүүлэх байранд  ирээд тэр оройдоо нас барсан. Ийм л юм болсон. Маргааш ирээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч­тай нь уулз" хэмээн өөр тайлбар өгөхөөс татгалзан, биднийг илт төвөг­шөөлөө. Нас барсан дүүгийнхээ талаар шинэ мэдээлэл авч чадаагүй Т.Бай­галмаа тэр цагдааг царайчилж, цагдаагийн байгуул­лагад үнэхээр  гомдолтой байгаа­гаа хэлж нулимс унагасан ч тусыг эс олов.  Аргаа барсан Т.Байгал­маа цагдаагийн газраас гарч явахдаа "Уг нь эрүүлжүүлэх газар чинь архи уусан хүний амь насыг хамгаалах үүрэгтэй газар гэж би ойлгодог. Согтуу явж байгаад ямар нэг зүйлд өртөх вий гэсэндээ иргэнээ хамгаалдаг байр биз дээ.  Тиймээс ч дотроо эмчтэй байдаг байх гэж бодсон. Дүү маань яаж зовж үхсэн бол гэж бодохоос ч айж байна. Амь нь тэмцээд орилоход нь зодсон байж ч мэднэ. Яагаад эрүүлжүү­лэхийн эмч дүүг маань  үхэж байхад түргэн дуудаад эмнэлэгт үзүүлэх­гүй, хорь­соор байгаад алчихав. Шархтай хүнийг яахаараа эрүүлжүүлэхэд байлга­даг юм бэ. Эмнэлэгт байх ёстой биз дээ" уйлсаар гэр рүүгээ буцлаа. Харих замдаа тэрбээр "Ээж маань дүүгийнхээ зулай дээр хадаг тавиа­рай гэхээр би нэг хадаг цүнхлээд гар­сан юм. Бие нь муу байгаа хөөр­хий. Нойр­гүй л хонох байх. Ма­найхан мар­гааш өглөө Төв аймгаас наашаа гарна гэж байна. Өглөө болохыг хүлээхээс дээ. Дүү маань том биетэй сайхан залуу байсан. 180 см өндөр. Бөх барилддаг. Сумын заан цолтой байсан. Сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан. Одоо цагт хуулийн байгууллага хүнийхээ төлөө ажиллахаа больж дээ. Өмнө­говь аймагт манай сайн найзыг гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байж  байхад нь нэг хүн  машинаараа дайрч хөнөөсөн  хэрэг гарсан. Ийм аймаар хэрэг байдаг юм уу гэж бодож байтал дүүг маань алчихаад нуучихсан байна ш дээ. Монгол Улсад амьд явах баталгаа алга байна" хэмээн харамсаж мэгшиж байв. Талийгаачийн аав, ээж мар­гааш өглөө нь  буюу өчигдөр 08.00 цагт  Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын гадаа ирчихсэн байв. Аав, ээж нь 80 гарсан хөгшүүл байлаа.  Бас ах, эгч, дүү нар нь иржээ. Тэд цагдаа­гийн газрын гадаа охин Т.Байгал­маагаа хүлээгээд зогсож байв. Охиноо ирж байгааг хараад юу ч дуугарахгүй тэврэлдэн чимээ­гүй уйллаа. Тэгээд цагдаагийн газар руу ороход  жижүүр нь манай  цагдаа нар бүгд хуралд орсон учраас гадаа хүлээж бай хэмээн чанга дуугаар зандрангуй хэлэв. Харин талийгаачийн ар гэрийнхэн бүгдээрээ дуу дуугаа авалцан "Хурал дээр чинь орж хэлье. Яагаад дүүг маань үхсэн байхад хэлээгүй нуучихсан юм. Монгол хүн чинь айлын мал үхсэн байсан ч танай эргүү тугал тэнд үхсэн байсан шүү гэж хэл дуулгадаг даа. Тэгэхэд хүн нас барчихаад байхад дуул­гадаггүй яасан хоосон сэтгэлтэй хүмүүс вэ" гэж  бухимдацгаав. Тэгэхэд үүдэнд зогсож байсан хоёр ч цагдаа "Дуугаа намсга. Бүгдээрээ битгий зэрэг орилоод бай" хэмээн үл тоосон шинжтэй зандарч байлаа. Монголд цагдаа нар хүнээ алдчихаад энэлэн шаналж байгаа хүмүүст ингэж л ханддаг ажээ.

Үргэлжлэл бий Х.ЦЭНД-АЮУШ

Эх сурвалж: http://www.dnn.mn/

Shuud.mn
Сонин хачин
h хужаа:
монгол цагдаад юу хэлхэв дэ хөөрхөн ажил хиигэд мөнгө олоод баидаг юм аа цаанан эхнэр хүүхэд нъ баигаи шүү дээ
2013-05-28
mongol hun:
uhej bsai tsagdaa nar hun bish shuu dee,
2013-03-17
zochin:
arai l denduu temuujin saidaa naad hun chine nutgiin chine hun baina shu de arga hemjee avch ogooroi
2013-03-16
zochin:
tsagdaa ch geltgvi procurar emch ged barag. bvgdere hvnd surtaltai ooroor helbel hen mongotoi terend vilchilne gesen baiguulaguud gehvdee aygvi hetsvv shdee. ydarsan hvmvvsiig bol avch heletsene gej bhgvi ard tvmen bid hohirsoor l jaahan shinechilmeer bn tegehgvi l bol tomor bag zvvsen hvmvvs hezee oorchlogdohgvi
2013-03-16
badgaa:
mgl-d jiriin hun zugeer amidrah erhgui
2013-03-16
erdenebat holbogdii:
erdenebat utsaa uguuch yy yum asuuh gesiin
2013-03-15
naraa:
temuujin, elbegee xoer sou xiixeer zuild l xedelne eer iim emegneltei zuild xuruugaa ch xedelgexgui.xoshigor mongolchuudaa
2013-03-14
zochin:
Монголийн цагдаа угаасаа ийм. Наад зовлонг чинь амссан даа. Хэцүү юм байна лээ цагдаа хүн биш адгуус
2013-03-14
зочин:
Нутгын сайхан ахад минь ийм зүйл тохиолдсонд харамсаж байна. Гэр бүл ойр дотны хүмүүсд нь харамсаж буй гашуудаж байгааг илэрхийлье
2013-03-14
bayan:
tsagdaagiin ajiltan gej mongold bolovsrol , medleggui humuus l ajildag. nariin mergejileer bolovsroh yostoi zaaval.euoropiin ornuudiin tsagdaagiinhan mash undur bolovsroltoi , huntei mash eyeldeg haritsaatai humuus baidag. mun uureg , hariutsalgaa mash sain meddeg. tiiim hemjeend ajillaj surmaar baina , surgamaar ym ,
2013-03-14
kkkk:
lalaruud
2013-03-14
crab:
Tsagdaad ninjin setgel gej bhgui araatantai haritsaj bgaa um shig abirladag,yos zuin horoogoor saidaas ehluuleed sanuulga uguh tsag bolson
2013-03-14
kkkk:
lalaruud
zoloo:
hetsuu tsag yum daa
2013-03-14
tdagdaa:
tsalin cyltai..ydyy tsagdaa nar h nvntei zov haritsaj cnadahgvi bol hohi nee tsyvyylaad snorondoo
2013-03-14
Сөнөсөн Монгол:
Монгол Улсад хүн болж төрсөндөө л гутарч амьдрах юм даа.
2013-03-14
ganaa:
hodolgoont erguuliin tsagdaa nariig bugdiig ni shuuhed ogoo mordond og davarsiin bee hunii huhduudiig zoddog hen bee
2013-03-14
ganaa:
yu vee yun eruuljuuleh vee emnelegtee baih estoishdee boliochee tsagdaa naraa ymar baliar hunii musgui novshnuud vee
2013-03-14
vbcbnn:
han uuliin tsagdaa nar novsh bi huuhed ovdood zogsool baigui bolhoor n uudend n mashinaa tavisan chin namaig sogtuu gej eruuljuulhed hiigeed mashinii nomer huraagaad odorjin suulgad garah bolson chin eruul hunees eruuljuulhiin mongo nehsen teneg garuud baigaa daa.
2013-03-14
anhaar:
TEMUUJIN said guai end tend hudlaa ym yrij, nevtruulegt orj uuriiguu magtaj ongirch yvhaar yriad bsan ajlaa hiij tsagdaa nariig shinechleechee. ene baidlaaraa Nymdorjoos muu hogiin amitan boloh n haragdaj bn. hiisen ym n emnelgiig ashig sonirholdoo niitsuulj office bolgoh, baahan huniig ajlaas halsan 2 l zuil hiisen bn shdee.
2013-03-14
ppppp:
muu novshiin tsagdaa nar huvtsasaa tailhaaraa bugd golognuud hunii nuur harj chadahgui guideg hogiin ....
2013-03-14
Жааг:
Хүнээ байсан хүмүүс юм даа. Өөрсдөө үхэж үргэхдэгүй аятай л аашлах юм
2013-03-14
монгол:
цагдааг тараа хэрэггүй газар
2013-03-14
итит:
эыйабйй эйжйй хужуаагш айяйж ыхэуу тггыйши лйлйжггб
2013-03-14
boroo:
tsagdaa er n deerelhuu.bolovsrol bagatai,yadarsan hund bo deerelhuu.humuusee uursduu huuli durem buu zurch.huuliin anhnii medegdehuuntei bol.deerelheed daramtlaad baival ter gar utsandaa yadaj duu hooloig n bicheed av.tuunees amaar yariad yaj batlahiin.eruuljuuleh bairuud ern cam-rtai,tend zo0dson bol medegdene dee.
2013-03-14
bish:
jinhene bodit dvr turh iim l baigaa yum daa
2013-03-14
Хосбаяр:
эрийн муу цагдаа гэж үнэн үг дээ.
2013-03-14
билэгт:
насанд хүрээгүй 5 хүүхдийг эрүүдэн бороохойдож өмгөөлөгч эцэг эхгүйгээр байцааж хуулийг буруу ашигласан хэрэг НХЭГ гарсан байна.
2013-03-14
эрдэнэ бат:
цагдаа нар насанд хүрээгүй хүүхдийг зодож өөрсдийх нь эсрэг өчиг гаргуулсан хэрэг Нийслэлийн Хөдөлгөөнт Эргүүлийн газар энэ сарын 7 нд гарчээ.
2013-03-14
zochin:
Arai ch dee heleh ch ug alga...amid yvah batalgaa bnuu ene ulsad chine....ene Temuujin said emlegiin bair bulaatsaldaj bhaar ene baliar bugshsan asuudliig tsegtselmeer ym...
2013-03-14