АНУ-д жирийн ундны ус хийжүүлсэн ундаанаас илүү нэртэй болжээ
2013-03-14

Сүүлийн 20 гаруй жилийн туршид хийжүүлсэн ундаа АНУ-д хамгийн нэртэй ундаа байсан юм. Харин одоо байдал өөрчлөгдөж, ундааны жагсаалтын  эхэнд жирийн ус  бичигдэж байна гэж “Бевереж дайжест” сэтгүүлд бичжээ.

Соса-Cola  болон  Pepsi  зэрэг  аварга  том компаниудын рекламын ачаар 1980-иад оны эхээр хийжүүлсэн ундаа “урагш цойлон гарсан юм”.  Хийжүүлсэн чихэрлэг ундааны хэрэглээ  1998 онд дээд цэгтээ хүрч, АНУ-ын оршин суугч бүр жилд дунджаар 204 литр ийм ундаа ууж байсан бол, харин усны жил тутмын хэрэглээ 159 литр байжээ.  Гэвч сүүлийн жилүүдэд байдал өрчлөгдөх болсон байна. Хийжүүлсэн  ундаа эрүүл мэндэд хортой, тухайлбал таргалуулдаг гэж эмч нар уг ундааг буруутгах болсон юм. Энэ нь нөлөөлсөн хэрэг. Америкчууд  хийжүүлсэн амтат ундааг бага, харин ундны усыг ахиу худалдан авах болжээ. Авч явахад амархан саванд усыг  савлан худалдах болсон нь үүнд тус дэм болсон юм.

“Бевереж дайжест” сэтгүүлд бичсэнээр, одоо АНУ-ын  нэг оршин суугч жилд дунджаар 166 литр хийжүүлэн ундаа ууж байгаа нь 1998 оныхоос  17 хувиар багасчээ.  Харин хэрэглэж байгаа ундны усны хэмжээ 38 хувиар өсч, жилд 219 литр болсон байна. Үүнээс 17 литр нь савласан хийжүүлээгүй ундаа, 140 литр нь краны, түүнчилэн хийжүүлсэн, амт оруулсан, витаминжүүлсэн ус байна.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
irgenbm:
coco cola odoo mongolchuudiig horduulj baih shivdee.
2013-03-14