Эрчүүдийн тулгамдсан асуудлыг шийднэ
2013-03-14

Манай улсын хүн амын, 48,6 хувийг эрчүүд эзэлдэг. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачлан маргааш “Бишрэлт” зочид буудалд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” онол, практикийн хурал дээр энэхүү асуудлын талаар хэлэлцэх гэнэ. Энэ үеэр эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн орчин нөхцлийн асуудлаар хэлэлцэх юм байна. Дээрх хурлыг зохион байгуулснаар эрчүүдийн өмнө тулгамдсан олон асуудалд бага ч гэсэн ахиц гарна гэж үзэж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин