Ширээний теннисний улсын аварга маргааш эхэлнэ
2013-03-14

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш “Оч” клубт эхэлнэ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зөвхөн ганцаарчилсан төрлөөр зохион байгуулах юм байна. Энэхүү тэмцээн нь ирэх тавдугаар сард Францын нийслэл Парис хотод болох Ширээний теннисний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил болох гэнэ. Учир нь, улсын аваргад амжилттай оролцсон теннисчид эх орноо төлөөлөн Парист өрсөлдөх аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
amraa:
goe doo
2013-03-14