Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ
2013-03-15

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар  хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай,  нийслэлд баригдах 80 бага сургуулийн байршлын тухай, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн. Хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман  дэд төв барихаар төлөвлөж хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах ажлын хэсгийг 2012 оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тус ажлын хэсэг Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад  нийцүүлэн, хотын төвөөс алслагдсан таван газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг нүүлгэх ажлыг судалжээ.

Эдгээрээс СХД-ийн 6-р хороонд 9 га газрыг сонгон хотын захиргааны шинэ цогцолборыг барих боломжтой гэж үзсэн байна. Энэхүү хэсэг бол НИТХ-аас баталсан гэр хорооллын дахин төлөвлөх эхний хэсгийн байршилд орсон газар бөгөөд, инженерийн дэд бүтцэд холбогдох бүрэн боломжтой юм байна. Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу СХД-ийн 5, 6, 7 дугаар хорооны 130 газарт дахин төлөвлөлт хийхээр НИТХ-ын тогтоол гарсан бөгөөд энэ хэсгийн 9 га газрыг сонгон  хотын захиргааны шинэ цогцолборыг барих юм. Энэхүү 9 га газарт 19 айл, 1 ШТС байгаа бөгөөд газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөө төлөвлөж байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Хотын шинэ дэд төвд байрлах хотын захиргааны цогцолборыг барихад нийтдээ 37,1 тэрбум төгрөг шаардлагатай гэж ажлын хэсэг тооцсон байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгатай хамт хотын захиргааны цогцолбор барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлаа эхэлж чадвал 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах боломжтой гэж урдчилсан байдлаар төлөвлөсөн байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд СХД-ийн 6-р хороонд байрлах 9 га газарт хотын захиргааны цогцолборыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжлээ. Нэгэнт НИТХ-аас тогтоосон гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан газар учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын захиргааны цогцолбор барих газрыг батлахаар болов.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
сайхан:
зөв л бнашдээ . худлаа хардахаас өөр юм байхгүй . өөрсдөө юу ч хийхгүй юм байж
2013-03-15
зочин:
сэтгэгдэл бичигчид өөрсдөө хол хар.юуны өмнө хүний хийх гэж байгаа зүйлд тээг тавьж хараар будахаа боль.жахан хүээлцтэй ханд
2013-03-15
hsaa:
zob demjij bnaaaa
2013-03-15
бөайыб:
Будаач будаач гэхээр онгироод нүүрээ будав гэдэг онигоо шиг юм. Баянхошуу явахад руу хол, зам нь нарийн, утаа ихтэй тэнд намайг очуулах ямар шаардлага байна. Харин нийслэлийг нүүлгэж Хархоринд шинэ гоё хот байгуул л да. Том хараач, өргөн сэтгээч
2013-03-15
kkkkkk:
amidral uuruu jujeg,alban haagchid uursduu jujegchid
2013-03-15
Hucaa:
He he shoudaj ughiin bnadaa
2013-03-15
zochin:
AmidraL saihaan.humuusiin jujig goy baina.mongol oron bol saijruulsan kommunist oron mon.
2013-03-15
иргэн:
Одоогийнхоо байршил сайтай байрыг л зарах шэж байгаа юм бна даа. Хэдэн цаас л бодох юм.
2013-03-15
zochin:
Saihan jujig amidral saihan shuu dee.busdiig huurch chadsan teneguud hojij baina.mongoliin ard tumen. Zuveer l hkoni boljee.
2013-03-15