Эмч, цагдаа хоёрын дунд иргэн амиа алдав II
2013-03-15

-ЦАГДАА НАР ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛААД ОЛООГҮЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАВ-

Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд амиа алдсан залуугийн талаарх сурвалжлагыг өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Хутгалуулсан за­лууг эмнэлэг, эрүүлжүүлэх байрны хооронд зөөсөөр улмаар Хан-Уул дүүр­гийн эрүүлжүүлэх бай­ранд амиа алдсан юм. Цагдаагийн байгууллага талийгаач залууг нас бар­­сан гэдгийг олон хо­ног ар гэрийнхэнд нь хэ­лээ­гүй нуусан нь анхаа­рал татаж байна.

Талийгаач Т.Дорж­баа­тарын нас барсан хэргийг Хан-Уул дүүргийн ахлах мөрдөн байцаагч Г.Ганхүү гардан шалга­жээ. Энэ хүн хэргийн та­лаар хамгийн бодитой мэдээллийг ар гэрийн­хэнд нь өгөх ёстой. Бас яагаад хүүг нь нас барс­ныг ар гэрийнхэнд нь мэдэгдээгүйгээ тайлбар­лах юм. Тиймээс мөрдөн байцаагч Г.Ганхүүтэй нүүр тулж уулзсан талий­гаа­­чийн ээж, аав, ах дүү нар нь хамгийн түрүүнд "Хүүг маань нас барсныг бидэнд яагаад хэлээгүй юм бэ" гэж гомдож, цөхөр­сөн байдлаар асуусан юм. Харин мөрдөн бай­цаагч "Бидэнд тэр хүний нэрнээс өөр юм байгаа­гүй. Хаяг нь тодорхойгүй болохоор ар гэрийнхнийг хайсан л даа" гэж хэлэн­гүүт "Та яагаад худ­лаа хэлээд байгаа юм бэ. Цэргийн госпиталь эмнэ­лэгт 00.00 цагт хүр­гэгдэж очихдоо хүүгийн маань гэрийн  бүх хаяг, овог нэр, нас нь тодорхой бичигд­сэн байхад, цаг­даа­гийн байгууллага байж таван өдрийн турш ар гэрийнх­нийг олохгүй байна гэж байх уу" гэж шаллаа. Мөр­дөн бай­цаагч энэ асуул­тад ха­риулж чадахгүй бай­­сан бөгөөд яриагаа өөр тийш нь залж "Энэ хэргийг хоёр газар дав­хар шалгаж бай­на. Эрүүл­жүүлэхэд хүн нас барсан учраас хамгийн түрүүнд Проку­рорын мөр­дөн байцаах газраас хүмүүс ирж шал­гадаг юм. Цагдаагийн буруу­тай үйл ажиллагаа байна уу гэдгийг проку­ророос шалгана гэсэн үг. Танай хүү мэдээж хэрэгт хол­богч­той хамт нэлээд архи хэт­рүүлэн уусан байсан. Энэ хоёр хүн хоёулаа тодорхой оршин суух хаяггүй байсан учраас холбоо барих утас байгаагүй. Тиймээс манай дүүргийн эрүүлжүүлэхэд эмчийн хяналтад эрүүлжүүлсэн. Тэгээд 05.00 цагийн үед үүрээр таталт өгч нас барсан. Энэ хэргийн бүх мате­риалыг прокурорын мөр­дөн бай­цаагч нар авч явсан. Надад байгаа материал дээр хамт архи уусан нөхдүүд болон бусад хол­богдогч нарыг шалгаж байгаа хав­таст хэрэг л байна. Тиймээс  дэлгэ­рэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж ярилаа. Яг биеийнхээ аль хэсэгт хутгалуулсан юм бэ гэхэд нь "Зүүн мөрнийхөө дээр талд, цээжин хэсэгтээ" хэмээн зургийг нь талий­гаачийн эгч Т.Бай­гал­маад үзүү­лэв. Аминаас хол газар юм байна шүү дээ хэмээн дүүгийнхээ зургийг үзсэн түүний нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Энэ үед бусад нь ч гэсэн зургийг  харах гэсэн боловч цагдаа олон хүнд үзүүлэхгүй хэ­мээн зузаан хавтсаа цааш нь далд хийв. Мөр­дөн бай­цааг­чийг үнэн ярьж байгаа эсэхэд эргэлзсэн үү, ар гэрийнхэн нь "Госпиталь эмнэлгээс яг хэдэн цагт миний хүүхэд эрүүлжүүлэхэд ирсэн бэ" гэж асуухад, эмнэлгээс авчир­сан байцаагч нь хуралтай байна. Тиймээс хурлаасаа гарч ирэхэд нь асууж хэлж өгье" гэв.  "Бид нар түргэлмээр байна. Энэ хүн чинь тав, зургаан өдөр болчихсон байна шүү дээ. Хойд ажил нь өнгөрлөө. Гудамжны архичин хүн гэж бодоод хаячихсан юм уу, та нар чинь. Яагаад олон хоног өнгөр­чихөөд байхад хэлээгүй юм бэ" гэж дахиад асуув. Цагдаа хариулахдаа "Проку­рорын мөрдөн байцаах газар бүх материалыг авсан гэж хэлсэн шүү дээ. Тэднийх та нарт мэдэгдчихсэн байх гэж бодсон. Тэгтэл өчигдөр над руу яриад материалыг  нь буцаагаад танайх руу шилжүүлэхээр боллоо гэсэн. Ямар учиртайг нь мэдэхгүй. Ер нь прокурор л ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой" хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулав. Хууль мэдэх­гүй, хэдэн хөдөөний хүмүүстэй харьцаж байгаа гэсэн шиг Г.Ганхүү мөр­дөн байцаагч биднийг ийнхүү шал­таг тоочсоор өрөөнөөсөө гар­гасан юм.  Мөрдөн байцаагчийн өрөө­нөөс гарахаасаа өмнө хүүгээ алд­сан ээж аядуу дуугаар  "Манай хүү яг хаана байгаа вэ.  Бид хүнээ хармаар байна. Яг мөн гэдгийг өөрсдийн нүдээр л хармаар байна" хэмээн хүүгээ амьд  байгаа­сай гэсэн эцсийн горьдлого тас­раа­гүй мэт цөхөрсөн байдлаар асуулаа. Харин мөрдөн байцаагч "Цогцос мэдээж шүүх эмнэлэгт байгаа. Тэнд задлан хийсэн" гэв. Хэдийгээр энэ хүмүүс мөрдөн байцаагчид зэрэг, зэрэг олон асуулт тавьж, гомдож цөхөрч байгаагаа илэрхийлсэн ч тодорхой тайлбар өгөхгүй байсан учраас тэнд удахыг хүсээгүй юм. Хүүгийнхээ цогцсыг очиж үзэхээс эхлээд ажил явдлыг хийхгүй удсандаа шаналан яарч байгаа нь илт байсан. Харин сэт­гүүлч хүний хувьд Г.Ганхүү мөрдөн байцаагчид шүүмжлэлтэй ханд­маар санагдаж байлаа. Эрүүл­жүүлэх байранд хүн нас барчихаад байхад яг хэдэн цагт өөд болсныг нь хэлж  мэдэхгүй байгааг харсан хэний ч дургүй хүрмээр хэтэрхий хойрго хариулж байна лээ. Тэгээд ч талийгаачид задлан шинжилгээ хийхдээ ар гэрийнхнийг нь байлгаагүй, бас түүний хувцас хунар, биедээ авч явсан эд зүйлийг нь гэр бү­лийн­хэнд нь хүлээлгэж өгсөнгүй. Бүх бурууг прокурор руу чихээд өөрийнхөө амийг авраад гарав бололтой. Ямартай ч Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс талий­гаачийг эрүүлжүүлэх байранд  нас барсныг нуусан нь хачирхалтай санагдаж байв. ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЮУ БОЛОВ? Мөрдөн байцаагчаас хүүгээ нас барсан цагийг мэдэж чадаагүй тэд гарахынхаа өмнө  жижүүрийн цагдаагаас  хэдэн цаг минутад хүүгээ өөд болсныг асуув. Учир нь нас барсан хүний хойдох ажил явдлыг хийхэд нарийн цаг хугацаа хэрэгтэй байдаг тул ийнхүү асууж шалаад байгаа юм. Харин жижүү­рийн цагдаа "Гадаа гараад баруун тийшээ тойроод эрүүлжүүлэх байр руу орж асуу" гэв. Яарч яваа тэдэнд хүүгийнх нь нас барсан цагийг хэлээд өгчихгүй ийшээ яв, тийшээ яв гэж цааргалж байгаа цагдаа нарыг харсан хэнд ч тэднийг хүнд суртал гаргаж байна гэж дүгнэх байсан. Хэдий завгүй байдаг ч гэлээ, зовж яваа настай хүмүүсийг хараад алив гээд тосоод сэтгэл гаргахад тийм хэцүү биш баймаар.  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлт­сийн эрүүлжүүлэх байр руу орлоо. Энд талийгаач өөд болсон. Тий­мээс ар гэрийнхэн нь  эрүүлжүүлэх байранд ороод дуугүй зогсохгүй нь мэдээж.  Тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдаас асууж сурах зүйл их байсан юм. Гэвч эрүүлжүүлэхийн цагдаа нар омог­той аж. "Хүүгээ нас барсан хугацааг мэдмээр байна гэхэд "Мөрдөн байцаагчаас нь асуу. Бид нар мэдэхгүй" гээд халгаасангүй. Дүү­гээ хэдэн цагт нас барсныг мэдэх гэж нааш цааш явж цөхөрсөн Т.Майцэцэг дуугаа өндөрсгөж уйллаа. "Та нар чинь яасан хачин хүмүүс вэ. Бид нар хүнээ амьд­руулаад өгөөч гээгүй. Хэдэн цагт өнгөрсөн юм бэ гэж асууж байна. Мөрдөн байцаагч нь та нараас асуу гэж хэлсэн. Жижүүр нь бас танайхаас асуу гэсэн" гэхэд тэнд байсан тав зургаан цагдаа хөмсгөө зангидаж, дуугүй харж зогслоо. Тэгээд эрүүлжүүлэхийн эмч нь хаана байна гэж асуухад "Хэрэг гардаг өдөр өөр эмч байсан. Одоо байхгүй байна. Та над руу уурлаад яах вэ. Би юу ч мэдэхгүй. Уйлахаа боль" гэх мэтээр дургүйцэв. Харин Т.Майцэцэг "Би уйлна. Уйлж яагаад болдоггүй юм. Монголын цагдаагийн байгууллагын эрүүл­жүүлэх байранд хүн нас барчихаад байхад хэдэн цагт өнгөрснийг яагаад хэлээд өгч болдоггүй юм" гэж хэлэв. Энэ үед түүний аав, ээж нь охиноо нудраад "Гаръя, гаръя. Энд муудал­цаад нэмэргүй юм байна. Эмнэлэг ороод, Гандан явъя" хэмээн ядарч туйлдсан байдлаар хэллээ. Харин ах, дүү нар нь "Дахин дахин нааш цаашаа яваад байх цаг байхгүй" гээд цагдаа руу хандаж "Хурдхан цагийг нь хараад хэлээд өг" гэж шаардлаа. Энэ үед эрүүл­жүүлэхийн цагдаа ширээн дээрээ байгаа дэвтрийг нээж хуудсыг нь эргүүлж хараад "06.00 орчим цаг юм байна" гэв. "Танай мөрдөн байцаагч чинь 05.00 цагийн үед өөд болсон гэж байсан, гэтэл чи 06.00 орчим цаг гээд өөр өөр юм яриад байх юм" гэж хэлээд гарцгаалаа. ЭРҮҮЛЖҮҮЛЭХИЙН ЭМЧ ДАДЛАГАЖИГЧ  БАЙСАН Энэ хэрэг эрүүлжүүлэх бай­ранд хүний амь эрсэдсэн анхны тохиолдол биш. Өмнө нь хэд хэдэн ийм хэрэг гарч байсан билээ.  Тиймээс ч хуулийн байгуул­лага, ялангуяа эрүүлжүүлэх байр­ны эмч өндөр хариуцлагатай ажил­лах ёстой баймаар. Харин хэрэг гардаг  шөнө тус эрүүлжүүлэхэд дадлагажигч эмч ажиллаж байжээ. Энд ажиллаад удаагүй шинэхэн хүн байсан гэнэ. Эндхийн цагдаа нарын хувьд хэрэгт Цэргийн госпи­талийн эмчийг буруутгаж байгаа юм билээ. Талийгаач залууг Цэр­гийн госпиталь эмнэлэг дээрээс эрүүлжүүлэхэд авчрахынхаа өм­нө цагдаа нар эмчээс нь хоёр ч удаа авч явж болох уу гэж асуусан гэнэ. Эмч нь эмнэлэгт хэвтэх шаард­лагагүй гэсэн бичиг хийж өгсөн гэж тайлбарлаж байсан. Тэгээд цагдаа нар эмнэлгээс түүнийг эрүүл­жүү­лэхэд авчрахад 02.15 цаг болж байжээ. Түүнийг ганцааранг нь камерт нөмрөх зүйл өгөөд оруул­сан гэнэ. Үүнээс хойш гурван цаг гаруйн дараа талийгаач өөд бол­сон байгаа юм. Цагдаа нар  түүнийг зодож, дарамталсан эсэхийг одоо­гоор шалгаж байгаа учраас мэдээ­лэл нь  бүрхэг байна. Ямартай талийгаачийг өөд болох үед эрүүл­жүүлэхийн эмч болоод цагдаа нар мэдээгүй бололтой. Тэгээд түргэн дуудахдаа "Эрүүлжүүлэхэд хутга­луулсан согтуу хүн байна" хэмээн нас барсныг хэлээгүй гэсэн. Түр­гэний эмч нарыг ирэхэд хоёр цагийн өмнө нас барчихсан байж. Түр­гэний машинтай зэрэгцээд Проку­рорын дэргэдэх мөрдөн байцаах газрын бүрэлдэхүүн ч ирж шалгалт явуулжээ. Тэд хяналтын камерыг шүүхэд үүрээр 05.55 минутаас 06.00 цагийн хооронд талийгаач ганцаараа өрөөндөө таталт өгч байсан дүрс бичлэг үлдсэн байж. Прокурорынхон дүрс бичлэгийг үзэх үед л эрүүлжүүлэхийн цагдаа нар дүрс бичлэгээс талийгаачийг хэзээ,  ямар байдлаар өнгөрснийг мэдсэн бололтой.

Эмч, цагдаа хоёрын дунд иргэн амиа алдав өмнөх хэсгийг энд дарж уншина уу

Х.ЦЭНД-АЮУШ Үргэлжлэл бий

Эх сурвалж: http://www.dnn.mn

Shuud.mn
Сонин хачин
baagii:
эрүүлжүүлэх гэх алуурын газрыг татан буулгах цаг болсон, одоо үед ар гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ, эсвэл архиний согтолтыг нь гаргадаг эмчилгээ гээд олон энрэнгүй арга хамжээнүүд байна, яах гэж заавал харгис үйлчилгээг дэмжээд байдгийг ойлгохгүй юм, нэг хүн эрүүлжүүлэгдвэл хэдэн төгрөг орж ирнэ, гэдэг асуудлыг цэгцлэх болсон
2013-05-16
boli boli:
arhi uusnii daraa amia aldsan hun ooriigoo alsnii daitai buruutai boldog yum bol ulaan galzuu sogtuu yavj bgad hun dairch alsan etgeeduud yagad sanamsargui gej zuilchlegdeed baina
2013-03-16
Zochin:
Mongold amid yavah batalgaa baina uu? Temuujin said yagaad yamar negen medegdel hiihgui bga yum be? Tsagdaa nar gej yamar ch bolovsrolgui, bas deerees ni yamar ch setgelgui. Buh buruutai humuusiig ni olj hariutslaga huleelgeh heregtei.
2013-03-15
Zuun:
Bid uneheer aimshigtai niigemd amidarch bna oros mongol 2t l iim baliar eruuljuuleh gesen zavaan sistem ami buhtui orshsoor bna hairan zaluu uneheer haramsaltai heleh ug ch oldohgyimdaa
2013-03-15
bayarmaa:
ta nar mini dee khaa negtei tanii ch akh duud iim zuil tokhoildokh yum biluu ajil mergejildee durgui bol uurtuu tokhirson ajlaa khiildee khedii ter khun sogtuu ch ami nasiig ni avarch khariutslagatai l bkh yostoi busuu khuniig gadaad baidlaar ni uilchildegee bolimoor yumaa turiin tangaragtai erchuud mini ee khun khunee khairlaya!
2013-03-15
ganaa:
iim tsagdaa bidniig hamgaalj chadah uu harin neg hujaa ingesen bol ali hediin eruul bolgood emchleed gert ni hurgeed ugchihsun bgaa daa arai ch dee
2013-03-15
tsagdaa:
Iim tsagdaa bidniig hamgaalhuu said ni ajilaa hiigeechee emnelgiin bair enhbayriin duu hoertoi hootsoldoj shoudsaar baital chini engiin ard gemt hergiin zolios bolsoor duuslaa
2013-03-15
numsum:
Temuujin saidaa tsagdaa nart es surthuun baina uu
2013-03-15
hhhh:
Temuujin guai yu bodoj bainaa helgii garaa
2013-03-15
zzzaraa:
arhi uusan hyn gemt heregten bish shyy dee yund ingej hertsgii handana ve bie bie ryygee chiheed
2013-03-15
oogii:
iim hvnd cyrtaltai umnyydiig tdyvyylaad oorcdii n snorond ilgeeh n zov..mongol yagaad avilgald idegdeed ..ydyyral ihdej hvnd cyrtal gazar avaad bnaa...zalyycnyydaa temtsii..76gisnvvn gegcniig boliylii ted hend hetegtei um..hyyli n cyl..avah um alga
2013-03-15