Алга ташилтаар аз дуудсан Дарханчууд
2013-03-15

... Ахан дүүсийн өлзийт гараар

Анхны чулууг нь өргөн тавьсан

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юм аа хэмээх дууг эгшиглүүлсээр Юнител группийн хамт олон бид Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ. Бид “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөрөө аймаг бүрт албан ёсоор нээхээр сэтгэл шулуудан Монгол орныг тойрох урт удаан аялалдаа гарсан бөгөөд бидний аялал Дархан хотод үргэлжилж байгаа нь энэ.

Зохион байгуулалт сайтай, цэмцгэр энэ хотоор бид Юнителийн тугаа намируулан, “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөрөө албан ёсоор нээж байгаагаа мэдэгдэн машины цуваа явуулсан юм. Жолооч нар нь зам тавьж өгөн, цагдаа нар нь бидний цувааг таслахгүйг хичээн зохицуулалт хийж байгааг харах нь ээ Дарханчууд их л соёлтой, найрсаг хүмүүс шиг санагдсан.

Тун саяхан Шинэ Дарханд “Дархан их дэлгүүр” ашиглалтанд орсон юм билээ. Яг хотын төвдөө байрлах тохилог, байршил сайтай энэ газар манайх 2 дахь салбараа нээн ажиллуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Дарханчууд Юнителийг сонгох нь эрс нэмэгдэж байгаа учраас бид хэрэглэгчиддээ илүү ойр хүрч ажиллахыг зорин 2 дахь салбараа “Дархан их дэлгүүр”-т нээсэн нь энэ юм.

Бид хөтөлбөрийнхөө нээлтэнд зориулан аймагт бүрт нэг сюрпризийг барьж байгаа. Дархан-Уул аймгийн сюрприз нь рок попын урлагт тасралтгүй 20 жил хоёргүйгээр сэтгэлээр зүтгэж яваа Хурд хамтлаг байлаа. Үнэхээр том бэлэг биш гэж үү ... Хурдын тоглолт бидний хэрэглэгчиддээ барьж байгаа бэлэг бас хөтөлбөрийн нээлтийн нэг хэсэг юм.

“Цэргийн бодол” дуу тоглолт үзэхээр ирсэн олон олон залуусын сэтгэлийг хөдөлгөөд авна лээ. Харин бүсгүйчүүд хөтөлбөрийн супер сюрпризийг сонсоод маш их баярлаж байгаа харагдсан. Арга ч үгүй биз. Хүн бүрт орон сууц хэрэгтэй хойно үйлчилгээ аваад нэг байртай болно гэдэг сайхан байлгүй яахав. Хөтөлбөрийн төгсгөлд Дарханчууд дундаас аз хийморь нь гийсэн нэг Юнителийн хэрэглэгч Дархан сумын 2-р хороололд нэг өрөө байртай болно.

Алга ташилт аз дууддаг юм гэнэ лээ гэсэн хөтлөгчийн үг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бололтой. Дарханы эрч хүчтэй, цоглог хэрэглэгчид маань 2 цагийн турш халуун алга ташилтаар Хурд хамтлагийнхныг баярлуулж, бас өөрсдөдөө ч аз хурайлсан юм. Ийнхүү Дархан-Уул аймагт “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ.

 Юнителтэй цаг үргэлж холбоотой амьдардаг эрхэм хэрэглэгчиддээ аз хийморь хүсье.

Shuud.mn
Сонин хачин