“Монголын геологи, хайгуул 2013” чуулга уулзалт болно
2013-03-18

“Монголын геологи, хайгуул 2013” чуулга уулзалт энэ сарын 21-22-нд  Улаанбаатарт тав дахь удаагаа болох аж. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, Газарзүйн сургууль, ШУА-ийн Палеонтологийн төв, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран геологчид, эрдэмтэд, гадаад, дотоодын компаниудын болон, ханган нийлүүлэгчдийн төлөөлөгчид оролцох юм. Энэ үеэр тэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж гарах гарцаа зөв тодорхойлохыг зорьж буй гэнэ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин