80 тонн орчим гахайн өөх хилээр нэвтрүүлэхийг завджээ
2013-03-18

Улсын хил гаалиар гахайн мах, өөх оруулахыг хориглосон билээ. Гэвч он гарсаар нийт 14 удаагийн үйлдлээр 80 тонн орчим гахайн өөх улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тухайлбал өнгөрсөн пүрэв гарагт хотын гаалийн хяналтын бүсэд БНСУ-аас 40 тоннын чингэлэгтэй бараа буусныг гаалийн байцаагчид шалгахад барилгын материал гэж мэдүүлсэн барааны цаана 10 гаруй тонн гахайн өөх нуусан байсныг илрүүлжээ. Уг чингэлгийг ГЕГ-ын байцаагчид задалж, шалгасан бөгөөд өөхийг иргэн Б гэгч оруулах гэж байсныг тогтоосон байна. Хэргийг хууль хяналтын байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
tamgach:
irgen B metiin itgeedyyded helseer baital huurj oruulhiig zavdlaa shtei yamarhu arga hemjee avdag bolood iim aihgui oruulah gej zytgeed baigaa yum boloo. jishee ni sogtuugaar mashin baridagt mashinaar ni torgood baival sogtuu jolooch baihgui l bolon l do
2013-03-18