Эрчүүдийг үзлэгт хамруулна
2013-03-18

 “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” өдөрлөгийн хүрээнд өнөөдөр УДЭТ-д “Эрчүүдээ хайрлая” сэдэвт лекц болно. Уг арга хэмжээнд  бүх эрчүүд болон салбарын эмэгтэй ажилчдын хань, ар гэрийнхнийг өргөн оролцуулах нь. Түүнчлэн Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж эрэгтэйчүүдийг үзлэг зөвлөгөөнд хамруулах аж.

Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.68, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73,76 байгаа бөгөөд 20-34 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс гурав дахин өндөр байна.

Shuud.mn
Сонин хачин