Байнга инээмсэглэж байдаг хүү
2013-03-18

Ангельманы хам шинж өвчинтэй 11 настай хүүд зориулан Британид хөрөнгө мөнгө цуглуулж байгаа. Сэтгэцийн ховор согогоос болоод Жеймс Эдгар байнга инээмсэглэж явдаг гэнэ. “Гардиан” сонинд бичсэнээр, жаал хүү нөхцөл байдалд огт эсрэгээр байлаа ч гэсэн, үргэлж  л баяртай  явдаг байна. 11 настай хүү нь байнга л баяр хөөртэй явдаг бол, олонхи эцэг, эх нь мөн л баяртай байна байх л даа. Гэвч Жеймсийн эхийн хувьд түүний инээмсэглэл хүүгийнх нь хүнд өвчнийг байнга сануулдаг ажээ. Энэ нь хичээл сургуульд ноцтой бэрхшээл учруулдаг төрөлхийн хам шинж өвчин юм.

Умард Уэлсийн энэ хүү дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд мэт харагдаж болох ч, Ангельманы хам шинж  өвчинтэй хүмүүс үүнээс гадна сэтгэл санааны хөөрөлд амархан ордог, байнга инээх юмуу инээмсэглэж,  оюуны хөгжил нь саатаж, бие нь таталдаж, муу  унтаж, байнгын асаргаа шаарддаг  байна. Жеймсэд  жил хагас орчмын өмнө ийм онош тавьжээ. Тэр одоо болтол ярьж чаддаггүй бөгөөд харин iPad-ын  зарим нэмэлтийг ашиглан, гэртээ болон сургууль дээрээ хэвийн харилцаж чаддаг байна. Их Британид Ангельманы хамшинж өвчинтэй мянгаас цөөнгүй хүн бүртгэгджээ.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин