“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулна
2013-03-19

“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор анх удаа тэмдэглэж, Улаанбаатар хотын төв талбайд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв. Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгохоор шийдвэр гарган орон даяар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нээлтийн үеэр хэлэхдээ "Жендерийн талаас аваад үзвэл эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлага эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилгүй бөгөөд эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал бага тавьж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах идэвх сул байдаг нь түгээмэл үзэгдэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн тэрбээр судалгааны дагуу авч үзэхэд эрэгтэйчүүд өвчлөл өндөртэй, эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйл ихтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хайх эрэлхийлэх нь хамгийн бага хувьтай байдаг учир эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг хэсэг болгон жендерийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, арга хэмжээ авч явуулж байна" гэв. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zaluu:
ih cain ajil bolcon gj canagdaj baina
2013-03-19