Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Газрын тухай хууль зөрчин олгогдсон иргэн аж ахуйн нэгж байгууллагын 105 газрын эрхийг хүчингүй болгох захирамж гаргажээ.
Тухайлбал, Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн 90.0 га газар, нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших олгосон нийт 25 иргэн, аж ахуйн нэгжийн 2.3 га газар мөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн 60.8 га газрын эрхийг хүчингүй болгосон байна.
Нийслэлийн өмнөх засаг дарга болон дүүргүүдийн засаг дарга нарын албан тушаалаа хэтрүүлэн ашигласан эрх мэдлийн хүрээнд бичиг баримтаа хууль бусаар бүрдүүлсэн дээрх аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар тухайн газар эрнээд нийслэлийн өмч хэвээр үлдэх боломжтой болж байгаа аж.
Оны өмнө газар эзэмших эрхээ цуцлуулсан 40 гаруй аж ахуйн нэгж, өнгөрсөн баасан гарагт ман газар эзэмших эрхээ цуцлуулсан 40 гаруй аж ахуйн нэгж, өнгөрсөн баасан гарагт газар эзэмших эрхээ цуцлуулсан 105 аж ахуйн нэгж иргэний газар бүгд нийслэлийн мэдэлд шилжлээ.
Эдгээр газар бүгд ашиглагдаад байшин барьснаас илүү ашиглаж амжаагүй нь их учраас гарзны бага дээр хууль бус үйлдлийг таслан зогсоож нийслэл өөрийн мэдлээр ашиглах боломжтой болж байгаа юм.
Бичиг баримтаа хууль бусаар бүрдүүлж, эрх ямбаа хэтрүүлсэн даргын гарын үсгээр цохуулсан газруудад нийтийн эзэмшлийн зам талбай, төрийн байгууллагууд сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн газрууд ч олноор багтаж буй аж.
Газрын эрхийг хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт
Н.Түвшин