965 нярай нас баржээ
2011-11-10

Монгол Улсын хэмжээнд 2011 оны эхний 10 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 965 хүүхэд, 1-5 хүртэлх насны 212 хүүхэд эндэж энджээ гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн халдварт өвчнөөр мөн хугацаанд 4067 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн байна. Үүнд цусан суулгаар өвчлөгчдийн тоо 50.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 7.9 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 42.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 3.4 хувиар буурсан хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 44.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Shuud.mn
Сонин хачин