Татвар төлөөгүй сайд огцров
2013-03-20

Францын улсын төсвийн сайд Жером Каюзак татвар төлөхөөс бултсан хэмээн сэжиглэгдэн, шалгагдаж эхэлсэнтэй холбогдуулан огцорсон байна.Татвар төлөхөөс бултагсадтай тэмцэх учиртай Каюзак өөрөө орлогынхоо нэг хэсгийг нуухын тулд Швейцарийн банкинд нууц данстай байсан хэмээн сэжиглэгдэж байгаа нь хувь заяаны тохуурхал гэлтэй.  Түрүүнд нь тэр гадаадад данстай гэдгийг няцааж,  телефоны утасны ярианы бичлэгийг нийтлэсэн сайтыг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж байсан юм. Каюзак ингэж утсаар ярих үедээ Швейцарийн банкин дахь мэдүүлэгт дурдаагүй тэр дансыг хаах захирамжийг өөрийн туслахад өгч байжээ. Сүүлд нь цагдаагийн байгууллага энэ бичлэг жинхэнэ болохыг тогтоосон байна. Каюзак Францын ерөнхийлөгч Франсуа Олландын талыг баримтлагчдийн нэг бөгөөд социалистуудын засгийн газрын гол сайдуудын нэгд тооцогдож байсан юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Dorj:
Harin tiimee. Yostoi gaihlaa. Mongold tiim yum bolvol nar baruun aasaa garah bailgui dee.
2013-03-20
Гайхах гэж:
Ёо гарчиг уншаад Монголд юм байх гээд гайхлаа ш дээ. Шударга ёс тогтлоо гэж баярлах ч шиг ...
2013-03-20
Dorj:
Harin tiimee. Yostoi gaihlaa. Mongold tiim yum bolvol nar baruun aasaa garah bailgui dee.